Энэ сарын 22-ны өглөө хичээлдээ явлаа гээд гарсан хүү өнөөг хүртэл хайж байна. Амгаланжалбуу овогтой Мягмарсүрэн нь Үндэсний дээд сургуулийн оюутан бөгөөд тухайн өглөө 07 цагийн үед гэрээсээ гарчээ. Тэрбээр гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртик, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй байсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн, ар гэрийнхэнтэй нь хамтран алга болсон залууг эрэн хайж эхэлжээ. Тэд сураггүй болсон А.Мягмарсүрэнг байж болох бүхий л газраар нь очиж, таних бүх хүнээс нь нэг бүрчлэн сураглан асуухад нэг ч хүнтэй холбоо бариагүй гэх бөгөөд алга болдог өдөр нь хэн ч түүнийг олж хараагүй байна. Тиймээс эрлийн ажиллагааны хүрээнд алга болсон залуутай хамгийн сүүлд холбогдсон гэх ангийн найзуудаас нь мэдүүлэг, тайлбар авч эхэлжээ.
А.Мягмарсүрэнгийн төрсөн гэр нь хөдөө байдаг бөгөөд оюутан болж ирээд төрсөн ахындаа амьдардаг байжээ.
Сэтгэгдэл (7)