Энэ оны нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээ дээрэмдэж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарч байсан.
Уг хэрэгийг үйлдсэн этгээдүүд оноосон ялыг хүнддэж байна гэх шалтгаанаар Дээд шүүхэд давж заалджээ.
Хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар үйлдсэн нь тогтоогдож Эрүүгийн хуулийн 147.2 зүйл ангиар Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ, Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноосон юм.
Тэд шүүхээс оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.
Сэтгэгдэл (17)