зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улстөр: Дурлах цаг ирлээ

2015-12-07
0
ЖИРГЭХ

Зургийг Шог зураач С.Цогтбаяр

 

Улстөрчдөд ард түмэн хэзээ ч хайртай байдаггүй гэлцдэг юм билээ. Үнэн байх шүү, нээрээ. Манайд л гэхэд бүх талаараа таалагддаг, мануусынхаа хайрыг асар их татдаг УИХ-ын гишүүн гэж бараг байхгүй шүү дээ. Гагцхүү туслах энэ тэр нь л хайртай байх. Түүнийхээ хүчинд цалин авч байгаа болохоор аргагүй л дээ.

 

Харин улсөрчид бидэнд дөрвөн жилд нэг удаа дурладаг. Гэхдээ цөөхөн хоногоор. Яг Японы “Зуурдын сэтгэл” гэдэг кино шиг түр зуурын янаг амрагийн явдал бидний хооронд өрнөдөг юм. Түүндээ улстөрчид ч амтшиж, бид ч мөн дасчээ. Өөрөөр хэлбэл тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд биднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна. Тиймээс ирэх сонгуулийн чимээ хаяанд сонсогдох энэ агшинд, эрхэм түшээдийн ээлжит амрагийн асуудал сэргэн, мань мэтийнхээ хөнжлийн үзүүрээс сэмхэн чангааж эхлэхийг өөрийн эрхгүй хүлээдэг болжээ. Тэд “Өвөрт л орох” гээд байгаа хэрэг шүү дээ.

 

Тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд биднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна.

 

Эдүгээ “Шунхлай” Г.Батхүү Өвөрхангайнхаа айл өрх бүхэнд сүү тараг, малчны хуанли тараагаад, нэг ёсондоо би та нартаа мөн ч их хайртай шүү гэдгээ зах зухаас нь илэрхийлж эхэллээ.

 

Ш.Сайхансамбуу Завхан руу дүүгээ илгээж, энэ зунжингаа сум сумын адуу малтай ноцолдууллаа. Одоо түүний дүү ярихын оронд янцгаах шахам болсон гэхэд хилсдэхгүй. Мөн бид ч түүнийг малд өн ч их нүдтэй хүү юм аа гээд магтах үгээ олохгүй сууна. Энэ бол эрхэм гишүүн агсан Ш.Сайхансамбуу бидэнд хайртай гэдгээ давхар уяатай морь гэдэг шиг дүүгээрээ дамжуулан илэрхийлж байгаа хэрэг л дээ.

 

Яг түүн шиг Хөвсгөлд Л.Мөнхбаатар, Өвөрхангайд Ч.Даваабаяр, Ховдод Батнасан, Адьшаа нарын хүмүүс  аймаг бүхэнд харьяалагддаг намынхаа улстөрчдийн хожим очих нүүрийг тахлан, суудал сандлыг нь бэлтгэхийн зэрэгцээ өвөрмөц нэгэн тагнуул хийцгээж эхэллээ. Ингээд л ирэх хавар нөгөө аваргууд нь хөдөөгийн уул талаар хайрын дуу аялан та бидэн дээрээ тууж ирнэ дээ.

 

Харин энэхүү нүүр тахлагчдын хувьд ашигтай. Чадвал өөрсдөө нэр дэвшинэ. Чадахгүй бол мөнгө аваад нэрээ татна. Эсвэл ирэх нэгнийгээ дэмжээд албан тушаал амлуулна. Нам ялбал сайд болно шүү гэх зэргээр. Ер нь сонгууль гэдэг 12 өргөстэй цоож гаргахын дайны асар нарийн технологитой болсны нэг жишээ энэ л дээ.  

 

Гишүүд ийнхүү хөдөлгөөнд орж байна. “Женко” Х.Баттулга өөрт нь 100% санал өгсөн Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сумыг цоо шинээр барьж, ирэх сонгуулиар үлдсэн хэдийн нь амыг нэг ёсондоо битүүхэн асууна. Ингээд намайг сонговол ийм л болдог юм даа  гэх далд санаа хавчуулсан “түймрийг” ирэх хавар дэгдээх биз.

 

Тэгвэл МАН-ын Л.Энх-Амгалан тэртээ Улаан-Уул сумын жавар тачигнсан голын мөсөн дээр зогсчихсон, нэгэн банкны луйврыг хэрхэн илрүүлж, ард түмэндээ ач тус хүргэснээ телевизээр тунхаглан зарлаж байх юм. Орон зай, цаг хугацаа, ач холбогдол нь юу байгаа юм бүү мэд. Мөн энэ нутгаас бие даан нэр дэвшээд сонгогдсон эрхэм гишүүн Ц.Даваасүрэн Ренчинлхүмбэ сумынханд хайртай гэдгээ тун өвөрмөцөөр илэрхийллээ. Саяхан очиход нь хүүхдийн цэцэрлэг барьж өгнө гэсэн чинь яав гээд Хөвсгөлийн дархдууд түүнийг зодох шахсан тул “шархаа  нөхөхийн” тулд мань хүн энэ сумаас татагдсан цэргүүд бөөн бөөнөөрөө үхэж байна гэсэн сүржин мэдэгдлийг хийж, нэг хэсэгтээ сэтгэл амрав бололтой.

 

Увайгүй улстөрчдөд өөрийн хэрэг бүтэж байвал төрийн алба яамай байдгийн сонгодог жишээ энэ л дээ. Нөгөө талаас энэ нь гол мөрөнгүй газар гүүр барина гэж амалдаг манай улстөрчдийн өөрөө өөртөө тавьдаг занганаасаа  гарах нэг төрлийн арга юм. Өнгөрсөн хугацаанд ийм зангандаа орооцолдож, цаг бусаар тавцангаасаа буусан улстөрчид мөн ч олон бий шүү дээ. Уг нь бид ан хийснийхээ дараа л бага зэрэг “давстай” яриа өрнүүлдэг байсан бол өдгөө сонгуулийн өмнө улстөрчид амандаа орсныг амалж, толгойдоо буусан бүхнийг ярьдаг болсон. Түүнд нь бид итгэхийг яана гээч. Үнэхээр уран панаалдаж байгаа юм чинь.

 

Өдгөө улстөрчид манийхаа зүг наалинхай харц чулуудах цаг яах аргагүй ирлээ.  Ингэхэд  Д.Арвингаас бусад нь надад мөн ч их хайртай болно доо. Эдүгээ чих нь хачин зөөлөрсөн байна билээ. Энэ бол тун удахгүй хэсэгхэн зуур бурантагтай тэмээ шиг болохын дохио. Д.Арвины хувьд улстөрийн дэлгэц дээр “Конец фильма” болсон гэдгийг маш сайн мэдсэн шиг харагддаг юм. Харин бусад нь өдөр ирэх тутам улам ялдам болоод л. Ялангуяа УИХ-ын явц телевизээр шууд дамжиж байгаа үед ард түмэнд хайртайгаа мөн ч их зарлацгаах болж. Гэхдээ ард түмэн л гээд байхаас бус бас яг юуг маань хайрлаад байгаа нь тун тодорхойгүй байдаг шүү дээ.

 

Ийнхүү улстөрчдийн бидэндээ дурлаж, биднийгээ хайрлах цаг ерөнхийдөө ирж, эхнээсээ хайр сэтгэлээ маш чангаар илэрхийлж байна. Мөн тэдний ярих цаг ч ирлээ. Гагцхүү эд нар хийсэн жаахан ажлаа хэдэн тийш нь тасчин чангаахыг чөтгөр бүү мэд. Аймгуудтай холбосон  замуудаа хэн, хэдэн тийш нь чангаах бол. Одоо л гэхэд хамаг бүхнээ “Хэний гавъяа вэ” хэмээн нэг нь магтуулах гэж байхад нөгөөх нь “Хэний гай вэ” хэмээн маазруулж байх жишээтэй. Ингээд л ирэх хаврын адаг сараас энд тэндгүй бидэнд хайртай хүмүүс гарна. Харамсалтай нь хайрт минь би чамайгаа энэ томилолт дуустал чин зүрхнээсээ хайрлана шүү гэдэг онигоо шиг юм өрнөнө  дөө. Одоо яая гэхэв.

 

Зургийг Шог зураач С.Цогтбаяр

 

Д.Гал

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Нүүрс (202.21.106.118)
    Луь Болд айлуудад 4 шуудай нүүрс тараагаад санал авах гэнэ
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.120)
    aae aaae
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    2 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    11 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    23 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    24 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    25 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 47 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 9 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 13 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 57 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 45 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 19 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 23 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 31 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 38 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 5 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 51 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК