-
2026 оны 4 сарын 02
Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдөр дэлхий нийтээр Аутизмыг таниулах өдөр тохиодог. Энэ өдрийг угтан “Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг ойлгох, хүндэтгэх, тэдний онцлогт нийцсэн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
-
2026 оны 4 сарын 01
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.502 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11723, орон нутагт 2774 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
-
2026 оны 4 сарын 01
Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай үргэлжилж байна. Төллөвөл зохих 22.4 сая эх малын 2.078,6 нь төллөжээ. Нийт 2.068,1 сая төл хүлээн авснаас одоогоор 2.049,0 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байгаа аж.
-
2026 оны 4 сарын 01
Монгол Улсад хүний эрхийн анхаарал татсан хамгийн чухал асуудлын нэг бол хүүхэд, өсвөр үеийнхний эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг байдаг.
-
2026 оны 4 сарын 01
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2026 оны хяналт шалгалтын объектын жагсаалтыг батлах 03 дугаар тушаал болон сайдын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна.
-
2026 оны 4 сарын 01
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна.
-
2026 оны 4 сарын 01
НИТХ-ын дарга А.Баяр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйн үүднээс төрийн байгууллагууд баяр ёслол болон зарим шаардлагатай тохиолдолд авто машины зогсоолоо нээлттэй байлгахыг уриаллаа.
-
2026 оны 4 сарын 01
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2026 оны 4 сарын 01
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно.
-
2026 оны 3 сарын 31
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурор, Цагдаагийн газруудтай хамтран “СОНОР СЭРЭМЖ-2026” аяныг эхлүүлж байна.
-
2026 оны 3 сарын 31
2026 оны гуравдугаар сарын 31-ний өглөөний байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын төвшин нэмэгдэж байна.
-
2026 оны 3 сарын 31
Улаанбаатар хотын хэмжээнд 272 мянга орчим айл өрх орон сууцанд амьдардаг. Эдгээр айл өрхийн ус, дулааны засвар ашиглалт, үйлчилгээг 70 контор хариуцан ажиллаж байна. Тодруулбал, айл өрхийн 48 хувийг нийслэлийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, 52 хувийг хувийн хэвшлийн 68 орон сууцны контор хариуцаж буй.
-
2026 оны 3 сарын 31
Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд хаврын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ. Хаврын арга хэмжээ “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхэлж, үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ. Дөрөвдүгээр сард "Ub Даам-2026”, спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ, Шадар сайдын нээлттэй хаалганы өдөрлөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Food festival”, Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Ширээний теннис” өдөрлөг, Улаанбаатар циркийн өдөрлөг, Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.
-
2026 оны 3 сарын 31
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1000 шонг шилжүүлсэн бөгөөд зам талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ онд үлдсэн гэрэлтүүлгийн 650 шонг шилжүүлнэ.
-
2026 оны 3 сарын 31
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80 хувьтай байгааг хэлж, алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг буцаан авсныг дуулгалаа.
-
2026 оны 3 сарын 31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж +3...+5 градус дулаан байна.
-
2026 оны 3 сарын 30
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес хариуцсан тэргүүн дэд захирал А.Энхжинг урьж, ярилцав.
-
2026 оны 3 сарын 30
Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Жилд дунджаар 400-500 гаруй хүн шинээр оношлогдож байна.
-
2026 оны 3 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.03.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлээ.
-
2026 оны 3 сарын 30
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо. Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна.