БАРИМТ 1
Анх 1899 онд В.Ф.Ладыгин Цагаанбогд ууланд баавгай байдаг тухай тайландаа бичсэнээр Монгол орны Алтайн цаад говийн мазаалай баавгайн сургийг дэлхийд гаргаж байв.
БАРИМТ 2
Харин үүнээс 44 жилийн дараа буюу 1943 онд А.Г.Банников, газарзүйн эрдэмтэн Э.М.Мурзаев, ургамал судлаач А.А. Юнатов нар мазаалайг амьдаар нь анх үзэж арьсыг олсон тухай Э.М.Мурзаев дурджээ.
БАРИМТ 3
А.Г.Банников 1954 онд мазаалайн тархац нутгийг нарийвчлан тогтоож 15000 хавтгай дөрвөлжин -ээс хэтрэхгүй гэж тодорхойлсон байдаг.
БАРИМТ 4
Тухайн үед Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 84 тоот зарлигаар мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хоригложээ.
БАРИМТ 5
Мазаалай баавгайн талаарх судалгааг манай улсад 1960 оноос эхэлж хийсэн. 1962 онд Академич А.Болд Мазаалай баавгайг ойн хүрэн баавгайтай харьцуулсан судалгаа хийж, эрдмийн бүтээл тавьж байсан юм.
БАРИМТ 6
1966 онд Оператор О.Уртнасан, музейн ажилтан С. Темер-Очир, анчин Б.Лувсан нар Цувлуурын уулнаас мазаалай баавгайг олзворлон Тев музейд авчирсан аж. Мөн Цагаанбогд уулнаас эр бамбарууш барьж Улсын циркд өгч байжээ.
БАРИМТ 7
1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 123 тоот зарлиг, СНЗ-ын 213 тоот тогтоолоор амьдрах нутгийг нь улсын тусгай хамгаалалтад авч ГИДЦГ-ыг байгуулсан. Үүнээс хойш арав орчим жилийн дараа ГИДЦГ-ын захиргаа мазаалай баавгайд зориулан Биотехникийн арга хэмжээ авч эхэлсэн байна.
БАРИМТ 8
Мөн 1995 оноос нэн ховор амьтан гэсэн ангилалд хамруулжээ. Үүнээс хоёр жилийн дараа Монгол Улсын Улаан номд бичигдсэн байдаг.
БАРИМТ 9
Мазаалай баавгай говийн их дархан газрын хад асга, Сэгс цагаан богд болон бусад уулсын бэлээр амьдардаг. Ер нь байгалиасаа эрс тэс уур амьсгалтай хүнд нөхцөлд амьдрах чадвартай амьтан юм.
БАРИМТ 10
2005 оноос "Мазаалай хамгаалах комисс" байгуулагдаж, говийн баавгай төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг.
БАРИМТ 11
Манай оронд 1943-1993 он хүртэлх 50 жилийн хугацаанд 22 баавгай хорогдсон байжээ. Эдгээрээс 11 нь хvний гарт өртсөн бол тав нь өлбөрч, гурав нь худагт унаж, нэгийгээ бусад нь барьж, хоёр нь тодорхой бус шалтгаанаар үхсэн байсан.
БАРИМТ 12
Мазаалайн хорогдох гол шалтгаан нь орчны доройтол байгаль, цаг уурын дулаарал, хур тунадас багасч, идэш тэжээл хомсдох зэрэг юм.
БАРИМТ 13
Иймд Мазаалай баавгайг устах аюулаас аврахын тулд шинжлэх ухааны орчин үеийн арга технологийн дагуу гаршуулан өсгөж, удмын санг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай Байгаль орчны сайдын тогтоол гарч байжээ.
БАРИМТ 14
“Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна.
БАРИМТ 15
Өнөөдрийн байдлаар Мазаалайн тоо толгой 51 болж өсжээ. Үүний 36 нь эр, 15 нь эм бодгаль аж.
БАРИМТ 16
Мазаалай баавгайн үржил, бамбаруушийн торнилт өсөлтийн талаар тодорхой судалгаа үгүй боловч V сарын сүүлчээр бамбарууш нь мануулын чинээ болдог тухай яриаг А.Болд тэмдэглэсэн байдаг. Баавгай өөрөө том биетэй ч төл нь маш жижигхэн дөнгөж 500 грамм жинтэй төрдөг аж.
БАРИМТ 17
Мазаалай нь хосолмол хүнстэй амьтан. Махан идэштэй ч гэлээ ургамлаар хооллох нь бий. Идэх дуртай ургамал: Бажууны үндэс, Хармагны жимс.
БАРИМТ 18
Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэж нэрлэдэг.
БАРИМТ 19
Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.
БАРИМТ 20
Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.
БАРИМТ 21
Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг "Мазаалай баавгайн бахархалт өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг.
БАРИМТ 22
Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвөлгөөн"-ийг зохион байгуулсан.
БАРИМТ 23
Өнгөрсөн жилийг буюу 2023 онд Мазаалай баавгайг хамгаалах жил болгон зарласан байдаг.
БАРИМТ 24
Энэ онд Мазаалайг хамгаалах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яаманд үүрэг болгосны дагуу 1 тэрбумыг төсөвлөсөн байдаг.