"Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлыг Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг нээлээ.
Тэрбээр "Мазаалай баавгайн тоо толгойн үнэлгээг 60 жил хийсэн ч өнөөдрийг хүртэл хэд байгаа талаарх асуудал маргаан дагуулсан хэвээр байгаа. 2022 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-тай хамтарсан төсөл хэрэгжүүлж, тодорхой хэмжээний чухал судалгаануудыг хийсэн байдаг. Гэсэн ч Мазаалайн тоо толгойг тэд гэж хэлэх боломжгүй.
Тухайлсан нэг төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн орон нутгийн төсөвт санхүүжилт байдаггүй байсан. Энэ оныг Мазаалайг хамгаалах жил болгон зарласны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яаманд үүрэг болгосны дагуу 1 тэрбумыг төсөвлөсөн. БОУАӨЯ-аас бол баримтат кино, ном, контент бүтээхэд голлон ажилласан.
Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хүрээнд судалгааны ажил хийгээд явж байхад тухайн хуулийн 80 хувьд ан агнуурын тухай хуулийн зохицуулалтыг хийсэн байна. Хамгааллын арга хэмжээ, конвенцийн үүргийг биелүүлэх, хэрэгжилтийг хангах шаардлагатай байна" гэв.