Өмнөговь аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тухайлбал, өнөө өглөө 05:58 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Энэ талаар 06:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (3)