“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Уг хуралд Монгол Улсын баатар Э.Бат-Үүл эл эрхмийн тухай “Ардчилсан хувьсгал ба Б.Чимид” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ, Монгол Улс тоталитари дарангуйллаас, ардчилсан эрх чөлөөт нийгэм рүү хуулийн дагуу шилжүүлэх ажил амаргүй байсныг дурдаад ийм байж боломгүй, авцалдаагүй зорилгыг биелүүлсэн явдал дэлхийд бараг үгүй. Хуучныг халж, шинэ Үндсэн хуультай болох асуудлыг улс орнууд, цус урсгасан хүчирхийллээр л шийдэж ирсэн. Гэтэл Чимид гуай, ийм ер бусын онцгой даалгаварыг сод санаагаар хэрэгжүүлж чадсаныг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр 1998 оны улс төрийн намуудын тохиролцоогоор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүнд их хүнд тусаж байгааг би харсан. Үндсэн хуулиар оролдоно гэдэг улсаараа оролдож байгаа хэрэг шүү дээ л гэж дуу алддаг болсон. Улс төрийн ашиг сонирхол, Үндсэн хууль хийгээд хуулийн засаглалын дээр гарвал ардчилсан төрт улс сүйдэнэ гэж бидэнд ойлгуулах гэж ядаж байсныг одоо ч санаж байна гэж ярив. Харин тэрбээр өнөөдөр Чимид гуайн санаа зоволт хичнээн бодитой байсныг өөрийн биеэр харж сууна гэлээ.
Сэтгэгдэл (1)