Тамхидалтын эсрэг аян өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 05-нд эхэллээ. Дэлхий дээр жил бүр 8 сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны (30-69 нас) хүн ам эзэлж байна.
Монгол Улсад 5 хүн тутмын нэг нь утаат тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Манай улсад жилд ойролцоогоор 3,5 тэрбум ширхэг тамхи хэрэглэгддэг байна.
Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1,7 сая хүн тамхинаас гарч чаджээ.