Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг билээ. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байхгүй байгаа ч Засгийн газрын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдах аж. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцож байгаа юм.