Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэллээ.
Тэрбээр "Би хүүхдээ үзүүлэх гээд хурлаасаа чөлөө аваад "эх нялхас" орлоо. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв \эх нялхас\-ийн амьсгалын замын халдварын тасгийн эх хүүхэд байгаа өрөө нь умгар. Энгийн айлын нойлын өрөөнөөс ч жижиг байна. Хотын дарга Х.Нямбаатар бродюр дээр стандартын яаж хангаж, жил болгон өөрчилж байна вэ. Үүн шиг Эрүүл мэндийн сайдыг хөөцөлдөж байгаад шинээр босох эмнэлэгүүдийн эх хүүхдийн өрөө тасалгааны стандартад анхаарч, эхнэр хүүхэд минь тэнд эмчлүүлж байна гэсэн сэтгэлээр ажиллаад өгөөсэй гэж хүсэж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)