Энэ жил Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан байна. Улмаар шинжилгээний сорьцыг долдугаар сарын 14-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарч, Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирсний дөрөв нь дахин шинжлэх шаардлагатай гэх үндэслэлээр нууц байв.
Тодруулбал,
Улсын харцага цолоо батлаад байсан Ховд аймгийн Булган сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Г.Ганхуяг
Ховд аймгийн Алтай сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж нарт шинжилгээний хариуг танилцуулсан тухай эх сурвалж мэдээллээ.
Улсын харцага Г.Ганхуяг тавын даваанд Аймгийн арслан Д.Аззаяаг, зургаагийн даваанд Аймгийн арслан Т.Довчинсэмбээг унагасан. Харин Аймгийн арслан Г.Хишигбат, Цэргийн арслан Г.Жамбалдорж нар тавын даваанд өвдөг шороодсон юм.
Л.Баяр
Comment (26)