“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Энэ үеэр "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Нямдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ газар зарагдсан эсэх нь тогтоогдох байх. Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабанди даргын Ерөнхийлөгчөөс буунгуут хувийн орон сууц барих газрыг нь Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд шийдэх шийдвэр гарч, тэр дагуу олгогдсон байдаг.
Ж.Батмөнх агсны гэр бүл, мөн Н.Багабандийн 2 хүүхэд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат даргын хоёр хүүхэд байгаа гэхчлэн долоон айлын газар олгосон.
Би бол тэндээс газар зараад мөнгө авчихсан юм байхгүй" гэв.
Д.Батчулуун