зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Холливүүдийн "шинэ хаан" гэгдэж буй Жейкоб Элордийн тухай сонирхолтой баримтууд

2024-1-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1997 оны зургаадугаар сарын 26-ны өдөр төржээ. Одоо 26 настай. 

БАРИМТ 2

Тэрбээр анх 19 насандаа Австралиас Лос-Анжелес хотод жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн ганцаараа ирж байжээ. Ийнхүү тэрээр олны хэсэгт жижиг дүр бүтээхийн зэрэгцээ тоолж барамгүй их дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон гэдэг. 

БАРИМТ 3

Эцэст нь түүнд Netflix-ийн “The Kissing Booth” кинонд Ноагийн дүрд тоглох боломж олдсон юм. Харамсалтай нь тус бүтээлээс хойш түүнд ямар ч киноны санал ирээгүй төдийгүй тэрээр жүжиглэхээ болихоор эрс шийдсэн байлаа. 

БАРИМТ 4

Жейкоб сүүлийн удаа хэмээн “Euphoria” цувралын шалгаруулалтад орсон ч шүүгчдийн өмнө сандарч, хэд хэдэн удаа үгээ мартаж бараг л бүтэлгүйтэхээ шахсан гэдэг. Гэвч түүнийг аз ивээж тус цувралын Нэйтийн дүрд сонгогдож чадсан юм.

БАРИМТ 5

Жейкобын хамгийн дуртай кино бол нэрт найруулагч Кристофер Ноланы найруулсан “The Dark Knight Trilogy”. Түүнчлэн тэрээр тус кинонд Жокерын дүрийг гайхалтай бүтээж чадсан жүжигчин агсан Хит Леджерийн үнэнч шүтэн бишрэгч ба Жейкоб түүний тоглосон бүтээлүүдийг нь давтан үзэж, жүжиглэлтээс нь суралцдаг байсан ажээ. 

БАРИМТ 6

Жейкобыг карьерынхаа эхлэлийг тавихад нөлөөлсөн анхны кино бол "The Kissing Booth". Гэвч тэрээр тус кинонд тоглохдоо тийм ч дуртай байгаагүй гэдгээ "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

БАРИМТ 7

Түүний жүжиглэх чадвараас гадна загварын мэдрэмж нь олон нийтээс ихээхэн сайшаал хүртээд байгаа юм. Зөвхөн улаан хивс, шагнал гардуулах ёслолоор тогтохгүй Жейкобын өдөр тутмын хувцаслалт нь бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн харцыг булаагаад амжжээ. 

БАРИМТ 8

Тэрбээр ихэвчлэн винтэж малгай, пастель өнгө бүхий тейлор хийцтэй шоорт ба нэхмэл цамц, төрөл бүрийн свитерийг oversized футболкатай хослуулан загварчилж тухтай хэр нь цэмцгэр төрхийг бүрдүүлэн өмсдөг.

БАРИМТ 9

Жейкобын энгийн хэр нь эрхэмсэг хувцаслалтыг анзаарсан хүмүүс түүнийг " 'Bridgerton' цувралд яг тохирох нэгэн" хэмээн тодорхойлоод байгаа гэнэ. 

БАРИМТ 10

Түүний өндөр 196 см. 

БАРИМТ 11

Карьерынхаа эхэн үед Жейкоб "The Kissing Booth" кинонд хамтран тоглосон жүжигчин Жой Кингтэй үерхэж байсан. Жой Кинг түүнтэй өнгөрүүлсэн үеэ маш гэгээлэг, нандин хэмээн тодорхойлж байсан бөгөөд хосууд нэг жил гаруй хугацаанд үерхээд хоёр тийш болсон юм.

БАРИМТ 12

Үүний дараагаар Жейкоб "Euphoria" цувралд хамтран тоглосон жүжигчин Зендеятай болзож буй зураг ил болж улмаар тэдний нэгнээ үнсэж, хөтлөлцөж, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа мөч олон нийтийг гайхшируулаад амжсан. 

БАРИМТ 13

Харин 2022 онд Жейкоб YouTube сувгаараа алдартай инфлюенсэр Оливия Жэйдтэй болзож байгаа гэдгээ мэдэгдэж харилцаагаа ил болгож байжээ. Хосууд одоог хүртэл үерхэж байгаа юм.

БАРИМТ 14

 Тэрбээр өөрийгөө олон жанрын кино, шинэлэг дүрүүдэд сорьж үзэхээр шийдсэн бололтой. Ердөө хэдхэн хоногийн өмнө л гэхэд Жейкобын тоглосон "He Went That Way" бүтээл нээлтээ хийсэн. 

БАРИМТ 15

Тус киног 1960 онд олон нийтийг аймшигт автуулж байсан цуврал алуурчин Ларри Ли Рэйнсийн хэргээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Жейкоб аймшигт алуурчны дүрийг чадварлагаар амилуулсан байна. 

БАРИМТ 16

Түүнчлэн Жейкобын жүжигчин Ума Турман, Ричард Гир нартай хамтран тоглосон "Oh, Canada" кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм. 

БАРИМТ 17

Цаашлаад ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн "Frankenstein" киноны шинэчилсэн хувилбарт Жейкоб мангасын дүрийг бүтээхээр болсон. Тус дүрд анх жүжигчин Эндрю Гарфилд тоглохоор сонгогдсон байсан ч цагийн хуваарь таараагүй улмаас татгалзсан билээ. 

БАРИМТ 18

Мөн үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа төслүүдийн нэг бол мэдээж "Euphoria". Тус цувралын зураг авалт энэ оны зургаадугаар сард эхлэх төлөвтэй байгаа ба 2025 онд бид Нэйтийн дүрээр дахин Жейкоб Элордитой уулзах болно. 

БАРИМТ 19

Тэрбээр хамгийн сүүлд “Priscilla”, “Saltburn”, “The Sweet East” бүтээлүүдэд гол дү бүтээсэн бөгөөд уг бүтээлүүд кино шүүмжлэгчдээс сайшаал хүртэж Rotten Tomatoes вэбсайтаас “fresh” буюу 70%-иас дээш үнэлгээг авсан юм. 

БАРИМТ 20

Иймд түүнийг сүүлийн үед холливүүдийн шинэ хаан хэмээн нэрлэж буй. 

image

Холливүүдийн шинэ хаан гэгдэж буй жүжигчин Жейкоб Элордийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Тэрбээр сошиал орчинд тэсрэлт хийж галзуу хэмээн тодорхойлогдоод буй “Saltburn”, 76 дахь Канны наадамд нээлтээ хийн үзэгчдийг уяраагаад амжсан “The Sweet East” бүтээлүүдэд гол дүр бүтээсэн бөгөөд тус бүтээлүүд кино шүүмжлэгчдээс сайшаал хүртсээр байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    4 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    17 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    25 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    37 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    38 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    39 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    2 цаг 1 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 23 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 27 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 11 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 59 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 33 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 37 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 45 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 50 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 52 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 19 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 5 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК