зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Тувалу

2022-6-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тувалу улс нь 26 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Номхон далайн Полинезийн дэд бүс дэх арлын орон юм. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 192-оор байранд ордог уг улсын газарзүйн байршлыг илүү тодорхой тайлбарлавал Австрали болон Хавай арлын голд оршдог.

БАРИМТ 2

Тувалу улс өмнөд өргөргийн 5°-10°, уртрагийн 176°-180°-ын хооронд байрладаг гурван шүрэн, зургаан атолл буюу нийт есөн арлаас бүрддэг. Тус арлууд дээр хангалттай хэмжээний хөрс байдаггүй тул улсын эдийн засгийн дийлэнх хэсэг нь загас агнуур болон аялал жуулчлалын салбарууд дээр тогтдог.

БАРИМТ 3

Тувалу улсын нийт хүн ам 11,900 бөгөөд тэдний 96 хувийг үндсэн тувалу үндэстний хүмүүс бүрдүүлдэг ба албан ёсны шашин нь христийн шашин. Улсын нийслэлийг Фунафути гэдэг ба нийт тувалучуудын 60 гаруй хувь нь уг хотод амьдардаг. Харин Тувалу улсын албан ёсны хэлнүүд бол англи болон тувалу хэл.

БАРИМТ 4

Тувалу улсын газар нутаг дээрх хамгийн анх 3,000 жилийн өмнө самоачууд хөл тавин амьдарч эхэлсэн бол тонгачууд 14-ээр зуунаас суурьшиж эхэлсэн. Харин 1568 онд Тувалу улсад очсон хамгийн анхны Европ хүнээр испани далайчин Альваро де Менданья тодорсон.

БАРИМТ 5

Тувалу улсыг бүрдүүлэгч арлуудыг анх Эллисийн арлууд хэмээн нэрлэдэг байсан. Учир нь Тувалу улсын нийслэл байдаг Фунафута арал дээр Их Британийн парламентын гишүүн Эдвард Эллисийн хөлөг онгоцнуудын нэг тус арал дээр очиж байсан ба 19-ээр зуунд Их Британи улс Эллисийн арлуудыг эзлэн авч ноёрхлоо тогтоосон.

БАРИМТ 6

19-ээр зууны сүүл үед бусад Номхон далайн орнуудын адилаар Эллисийн арлууд хүний наймааны гол бай болж байв. Эдгээр арлуудаас хүмүүсийг хулгайлж Фижи болон Австрали улсуудад аваачин хүчээр тариалангийн талбайд хөдөлмөр эрхлүүлдэг байжээ.

БАРИМТ 7

1892 оны аравдугаар сарын 9-16-ны өдрүүдэд Эллисийн арлууд тэр чигтээ Их Британийн хамгаалалтад орсон бөгөөд төд удалгүй колоничлогдсон. Колиничлолын үед (1916-1975) бидний өмнөх долоо хоногт онцолсон Кирибати буюу хуучнаар Гилбертийн арлууд өнөөдрийн онцлогдож буй Эллисийн арлууд нэг улс байсан.

БАРИМТ 8

Харин 1974 онд хоёр улсын задрах үйл явц эхэлж өөр өөрсдийн гэсэн удирдлагатай болсноор 175 оны аравдугаар сарын 1-нд Гилберт ба Эллисийн арлын колоничлол дууссан. Улмаар тус улсууд 1976 оны нэгдүгээр сарын нэгэнд Кирибати болон Тувалу гэх нэртэйгээр хоёр тусдаа Их Британийн колони болж үлдсэн.

БАРИМТ 9

1978 оны аравдугаар сарын 1-нд Тувалу нь бүрэн эрхт улс болж тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Хамтын нөхөрлөлийн орнуудын эгнээнд үлдсэн тул Тувалу улсын хатан хааны үүргийг хоёрдугаар Элизабет гүйцэтгэх болсон. Үүний дараа 2000 оны есдүгээр сарын 5-нд Тувалу улс 189 дэх гишүүний хувиар НҮБ-д элссэн.

БАРИМТ 10

1978 оны аравдугаар сарын 1-нд Тувалу нь бүрэн эрхт улс болж тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Хамтын нөхөрлөлийн орнуудын эгнээнд үлдсэн тул Тувалу улсын хатан хааны үүргийг хоёрдугаар Элизабет гүйцэтгэх болсон. Үүний дараа 2000 оны есдүгээр сарын 5-нд Тувалу улс 189 дэх гишүүний хувиар НҮБ-д элссэн.

БАРИМТ 11

Тувалу улсад ямар ч нуур, горхи, цөөрөм байдаггүй тул тэд борооны усыг ундандаа хэрэглэхээр тосож авдаг. 2011 онд хуурайшилтын улмаас Тувалу улс ундны усгүй болж онц байдал зарласан. Харин энэ үед Шинэ Зеланд улс Тувалу улс руу онгоцоор цэвэр ус болон далайн усыг давсгүйжүүлэх төхөөрөмжийг тусламж болгон явуулсан удаатай.

БАРИМТ 12

НҮБ-д бүртгэлтэй орнууд дундаас (Ватикан хотыг оролцуулахгүйгээр) хүн амын тоогоороо Тувалу улс хамгийн сүүлд бичигддэг. Харин газар нутгийн хэмжээгээрээ зөвхөн Науру болон Монако гэх орнуудын дээр жагсдаг. Тувалу улс тусгаар тогтносон даруйдаа НҮБ-д элсэх боломжгүй байсан. Учир нь тэдэнд НҮБ-д элсэхэд төлдөг төлбөрийг хангах төсөв байгаагүй.

БАРИМТ 13

Тувалу улс бол дэлхий дээрх хамгийн цөөн тооны жуулчин хүлээн авдаг орон. Коронавирусын халдвараас өмнө тус улсыг жилд дунджаар 2,000 жуулчин зорьдог байсан. Гэхдээ аялал жуулчлалын салбар энэхүү жижиг улсын эдийн засгийн нэлээд хэсгийг бүрдүүлдэг гэдгийг мартаж болохгүй.

БАРИМТ 14

Та Тувалу улсад кредит болон дебит картуудыг ашиглах боломжгүй бөгөөд АТМ байхгүй тул картаасаа бэлэн мөнгө авч чадахгүй. Тийм учраас Тувалу улсаар аялахаар төлөвлөж буй хүн бүхэн тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болох австрали долларыг бэлнээр авч явах ёстой.

БАРИМТ 15

Тувалу улсын гадаргын өндөр дөнгөж далайн түвшнээс дээш хоёр метр байдаг. Үүгээрээ Тувалу улс дэлхийн хамгийн нам дор цэгт оршдог орнуудын нэг болдог бөгөөд дэлхийн дулаарлаас болж бага багаар Номхон далайд живж байгаа. Мөн тус улс нь цэрэг армигүй дэлхий дээрх 22 орны нэг.

БАРИМТ 16

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Тувалу улс, Япон улсад эзлэгдсэн Номхон далайн арлуудыг чөлөөлөх үйл ажиллагаанд хамгийн их хувь нэмэр оруулсан орнуудын нэг. АНУ-ын цэргүүд Тувалу улсын газар нутаг дээр анх байрлаж арлуудыг чөлөөлөх ажиллагаагаа эхлүүлдэг байсан ба 1943 онд Фунатуфи арал Японы агаарын дайралтад өртөж байсан түүхтэй.

БАРИМТ 17

1945 онд дайн дууссаны дараа Фунатуфигийн цэргийн нисэх онгоцны буудал нь олон улсын нисэх онгоцны буудал болж өөрчлөгдсөн бөгөөд өнөөдрийг хүртэл идэвхтэй ашиглагдсаар байгаа. Мөн Тувалу улс бол дэлхийн хамгийн бага дотоодын нийт бүтээгдэхүүнтэй орон.

БАРИМТ 18

Бусад Номхон далайн орнуудын адилаар таргалалт бол Тувалу улсад тулгамдаж буй хамгийн ноцтой асуудлуудын нэг. 2017 оны байдлаар тувалучууд дэлхийн тав дахь хамгийн их таргалалттай ард түмнээр тодорсон. Өөр нэг судалгаанаас харахад 18-аас дээш насны нийт тувалучуудын 81 хувь нь илүүдэл жинтэй.

БАРИМТ 19

Тувалу улсыг бүрдүүлдэг есөн арлыг Нануманга, Ниутао, Ниулакита, Фунафути, Нанумеа, Нуи, Нукуфетау, Нукулаелае, Вайтупу гэж нэрлэдэг. Тувалу улстай хамгийн ойрхон оршдог хөрш орнууд нь гэвэл урд зүгт Фижи улс, хойд талд Кирибати улс, баруун зүгт Соломон арлууд тус тус байрладаг.

БАРИМТ 20

Тувалу улсад үндсэн хоёр улирал байдаг. Арван нэгээс дөрөвдүгээр сар хүртэл чийглэг буюу борооны улирал, тавдугаар сараас аравдугаар сар хүртэл хуурай улирал үргэлжилдэг. Тувалучууд сүүлийн жилүүдэд улирлын чанартайгаар Австрали болон Шинэ Зеланд гэх арлын томоохон орнууд руу очиж ажил хийдэг болсон.

БАРИМТ 21

Тувалу улсын үндэсний спорт бол “Киликити” гэх крикеттэй төстэй спорт. Харин тувалучуудын ихэвчлэн тоглодог үндэсний спорт нь “Те Ано” гэх волейболтой тун адилхан спорт байдаг. Гэхдээ тус улсад хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тувалугийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг арлын орнуудын тэмцээнд оролцдог боловч төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй.

БАРИМТ 22

Тувалу улсын баг тамирчид 2008 оны Бээжингийн олимпоос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд өвлийн олимпд нэг ч удаа оролцож байгаагүй. Мөн бусад жижиг орнуудын адилаар Тувалу улсын нэр дээр бүртгэгдсэн олимпын медаль байдаггүй.

БАРИМТ 23

Тувалу улсын бүх арал өөрийн гэсэн бага сургуультай бөгөөд 6-15 насны бүх хүүхдүүд сургуульд сурч боловсрол эзэмших ёстой. Хүүхдүүд дунд сургуульд ормогцоо ихэвчлэн гэрээсээ хол орчинд суралцах хэрэгтэй болдог. Учир нь Тувалу улсад хоёрхон дунд сургууль байдаг. Харин их дээд сургуульд элсэн орох зорилготой хүүхдүүд эртнээс гадаадын их дээд сургуулиудыг судалж эхэлдэг.

БАРИМТ 24

Тувалу улс руу хэрхэн очих талаар та гайхаж байвал таны асуултын хариултыг хэлье. Фижи улсаас Тувалу улс руу долоо хоногт гурван нислэг үйлдэгддэг бөгөөд нислэгийн турш ойролцоогоор гурван цаг зарцуулагддаг. Мөн Кирибати улсаас Тувалу улс руу лхагва гараг бүр онгоц нисдэг боловч зорчигч дүүрээгүй гэх шалтгаанаар нислэг цуцлагдах эрсдэлтэй. Харин Тувалу улсад очсон бол ямар нэгэн тээврийн хэрэгсэлд санаа зовохгүйгээр, алхаж тус улсыг тойрох боломжтой.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар дэлхийн хамгийн жижиг газар нутагтай орнуудын нэг болох Тувалу улсыг онцолж байна. Та бүхэн Тувалу улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    6 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    15 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    26 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    27 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    28 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 50 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 12 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 17 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 0 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 48 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 22 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 26 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 34 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 39 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 41 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 8 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 55 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК