Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Цог: “Дятловын даваа”-ны зургийг осол болсон Холатчахль ууланд авсан

2022-1-22
0
ЖИРГЭХ

ОХУ-ын телевизийн бүтээл “Дятловын даваа” олон ангит киног “Боловсрол” телевиз үзэгчдэдээ хүргэж байгаа. Бодит түүхээс сэдэвлэсэн, онц сонирхолтой энэ киноны зөнч бөө Манси өвгөний дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ёндонгийн Цог бүтээсэн билээ. Түүнтэй энэ дүрийнх нь талаар, “Дятловын даваа” киноны талаар хөөрөлдлөө.


ТНТ телевизийн кино баг Манси өвгөний дүрд тохирох царай төрхтэй, орос хэлтэй жүжигчин хайх эрлээ Казакстанаас эхлүүлсэн ч эрэл мухарджээ. Тэгээд  найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгт хандан Манси өвгөний дүрд тохирох монгол жүжигчин олж өгөхийг хүссэн байна. Г.Эрдэнэбилэг энэ саналыг хүлээн аваад Монгол Улсын ардын жүжигчин Г.Равданд хандсан ч тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас Манси өвгөний дүрд тоглох боломжгүй байжээ. Харин Г.Равдан гуай гавьяат жүжигчин Ё.Цогийг санал болгосон ажээ.

-Сайхан өвөлжиж байна уу, Цогоо гуай?

-Сайхаан. Сайхан өвөлжиж байна.

-Таны дүр бүтээсэн “Дятловын даваа” хэмээх Оросын уран бүтээл “Боловсрол” телевизээр гарч байна. Та мэдсэн үү?

-Өчигдөр Ц.Хүсэлбаатар залгаад “Аав таны тоглосон кино зурагтаар гарч байна” гэж хэлсэн. Би Орос сувгаар л гарч байгаа юм байна гэж бодсон юм. Гэтэл хүмүүс залгаад баяр хүргээд эхэлсэн. Монгол дуу оруулгатай гарч байгааг нь тэгж л мэдлээ.

-Киноны зураг авалт 2019 онд эхэлсэн юм билээ. Танд киноны санал ирэхэд яаж хүлээж  авсан бэ?

-Тийм ээ. 2019 онд кино жүжигчдийн шалгаруулалт явагдаж, зураг авалт эхэлсэн. Найруулагч Г.Эрдэнэбилэг дүү залгаад таныг кинонд тоглуулах санал ирлээ гэсэн. Уугуул Манси өвгөний дүрд тоглох царай төрхтэй, орос хэлтэй хүн хайж байсан юм байна. Тэгээд л Оросоос зуучлагчаар дамжуулж надтай холбогдоод Москвад ирж кинонд тоглох санал тавьсан. Би хагалгаанд ороод бие ядруухан байсан болохоор миний асран хамгаалагчаар хань минь хамт явсан. Ингээд 2019 оны есдүгээр сард бид Москваг зорьсон.

-Таныг очиход хэрхэн хүлээж авав? Орос хэлээр жүжиглэхэд хүндрэл гарав уу?

-Хань бид хоёрыг маш сайхан хүлээж авсан. Зураг авалтын хугацаа тулчихсан байсан болохоор очсоны маргааш шууд зургандаа орсон. Тухайн үедээ цаг тулчихсан сандарсан шүү. Ингээд зураг авалтын хоёр сар дуусч Монголдоо ирсэн хойно “Москвад хүрэлцэн ирж, бидний орос хэл дээр кинонд дүр бүтээсэнд маш их баярлалаа” гээд кино баг маань талархлын бичиг явуулсан байсан. Багаасаа Орос хүмүүстэй ажиллаж байсан болохоор хэлний хувьд ч тэр, хамтарч ажиллахад хүндрэл байсангүй. Дахин хамтарч ажиллана гээд үлдсэн.

-Зураг авалтаа хаана авсан бэ? Уулархаг цас ихтэй харагдаж байсан.

-Байгалийн зураг авалт Алтайн хязгаарт авсан. Энэ кино маань 1959 онд Уралын нуруу орчимд осолдсон оюутнуудын тухай бодит явдлыг дүрсэлсэн. Тиймээс тухайн газраас холгүйхэн Холатчахль буюу хүйтэн ууланд зураг авалтаа авсан. Харин павилионы дүрсээ Москвад ирж хийсэн.

-Таныг энд ирсний дараа дуу оруулалтаа хийхээр дуудсан гэж байсан. Ковидын үед яаж зохицуулав?

-Монголд анх маск зүүж эхэлж байсан үе. Таны өөрийн хоолойгоор уншуулмаар байна. Та ирэх боломжтой юу гэсэн. Нэгэнт буцаж явах боломжгүй учир зохиолоо эндээ хүлээж аваад Монголынхоо дуу бичлэгийн студид бичээд явуулсан даа.

-Та бүтээсэн дүрийнхээ талаар бидэнд хуваалцаач.

-Миний хувьд Манси хэмээх цөөнх үндэстэний овгийн тэргүүлэгчийн дүрд тоглосон. Тухайн хэргийн үнэн мөнийг олохын тулд, овгийнхоо төлөө явж байгаа дүр.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа, таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа хүүхдүүд минь.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмыг танилцуулах өдөрлөг болно
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.502 хүрчээ
Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай байна
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хайрын гар аяныг эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8208)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмыг танилцуулах өдөрлөг болно
    1 цаг 3 мин
  • Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.502 хүрчээ
    15 цаг 1 мин
  • Б.Батцэцэгийн эсрэг дайралт юу хэлээд байна вэ?
    15 цаг 41 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай байна
    15 цаг 56 мин
  • Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хайрын гар аяныг эхлүүллээ
    16 цаг 31 мин
  • Өмнөговь аймагт 12 блок барилгад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж байна
    17 цаг 24 мин
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
    17 цаг 27 мин
  • Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
    18 цаг 15 мин
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
    18 цаг 37 мин
  • Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс хүн амаа тоолох гэж байна
    19 цаг 4 мин
  • Иракт байсан АНУ-ын сэтгүүлч Шелли Киттлсоныг хулгайлжээ
    19 цаг 29 мин
  • А.Баяр: Төрийн байгууллагууд баяр ёслол болон шаардлагатай тохиолдолд авто машины зогсоолоо нээлттэй болгоё
    19 цаг 34 мин
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
    19 цаг 47 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    21 цаг 35 мин
  • А.Баяр огцорвол НИТХ-ын дарга Д.Ихбаяр болно
    21 цаг 55 мин
  • Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ХОМ
    22 цаг 21 мин
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
    22 цаг 26 мин
  • А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
    22 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    22 цаг 45 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК