зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчим хүчний салбарын өнөөгийн өнгийг “тодорхойлов”

2022-1-20
0
ЖИРГЭХ

“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдвээр ҮАГ-аас гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэжээ. Аудитын тайланд анхаарал татахаар хэд, хэдэн зүйлс байгааг энд сийрүүллээ. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхээр бодлого боловсруулан ажиллаж байна гэж төр засгаас мэдэгддэг хэдий ч бодит байдал дээр гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалт ховор, үр дүн гарахгүй байгааг дараах тоо илэрхийлж байгаа юм.

Энэ салбарын хөгжлийн зүг чиг болох учиртай бодлогын хэрэгжилт хангалтгүй, зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 85.0 хувийг дотоодын эх үүсвэрээр хангах зорилт тавьсан. Гэтэл 2015 онд бодлого батлагдсанаас хойш 2016-2020 онд 80.0 орчим хувийг дотоодын эх үүсвэрээс хангасан хэвээр буюу ахиц дэвшил гараагүй, импортын эрчим хүчний хамааралтай хэвээр байна. Мөн нийт эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувийг 20 хувьд хүргэхээр заасан ч энэ оны гуравдугаар улирлын байдлаар 17.8 хувьтай байгаа аж. Эгийн голын УЦС, Улаанбаатарын 5 дугаар ДЦС, Тавантолгойн, Багануурын ДЦС зэрэг шинэ эх үүсвэрүүд, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамууд барьж байгуулах талаар үе үеийн Засгийн газар байнга ярьсаар ирсэн. Гэвч бодлого тодорхойлогчдын яриа бодит ажил болоогүй, Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдээгүй, хүрэх үр дүнгийн биелэлт хангагдаагүй байна гэсэн агуулгыг аудитын дүгнэлтээс харж болно.

Одоогийн байдлаар Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 90.9 хувийг нүүрснээс гарган авч байна. Харин 7.9 хувийг нар, салхин эх үүсвэр, 1.2 хувийг усан цахилгаан станцаас авч байна. Ногоон эрчим хүчний жинг нэмэгдүүлэх цаашлаад эрчим хүчний системд тогтворжуулах үүрэг гүйцэтгэдэг усан цахилгаан станцуудыг барьж байгуулах санаачилга гараад удаж байгаа ч бодит үр дүн хараахан гараагүй л байна.

Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, яамд хооронд буюу хөндлөн чиглэлийн уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, удирдлагын босоо чиглэлд Засгийн газар нь салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжиж ажиллаагүй зэргээр харилцан хамаарал алдагдсан байгааг доорх жишээ харуулж байна. Тухайлбал, дулааны шугамын дагуу нийт 200 барилга зөрчилтэй баригдсан, нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулснаас үүдэн 7.3 тэрбум төгрөгийн өр хуримтлагдаад байна. Гэтэл энэ төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж, хэн төлөх нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй байсаар.

Дээрээс нь, төрийн өмчит эрчим хүчний компаниудын алдагдал талийсан. Эдгээр компанийн алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдсээр 2020 оны байдлаар нийт дүн нь 62.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ алдагдлын хамгийн том шалтгаан нь үнэ. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог үнийг төрөөс  зохицуулж байгаа нь энэ салбар үр ашиггүй ажиллахад хүргэж байна. Тиймээс үнэ чөлөөлөх бодит шаардлага бий гэдгийг эрчим хүчний салбарынхан хэлдэг. Эрчим хүчний эх үүсвэрүүд ийм эмзэг, нэг л өдөр Монгол Улс гал алдаж, гэрэлгүй болоход ойрхон байгаа бол нөгөө талд энэ салбарын өр төлбөр ийнхүү хяналтаас гарах дөхжээ.

Одоогоор хэрэглэгчдэд борлуулж буй цахилгаан эрчим хүчний дундаж үнэ нь үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртгөөс 3.8-74.6 хувиар бага. Өртгөөсөө ийм бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Түүнчлэн дулааны эрчим хүч борлуулж буй дундаж үнэ өртгөөсөө 1.4-3.4 дахин бага. Харин борлуулалтын орлогын 16-23 хувь нь импортын эрчим хүчний төлбөр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт очдог. Эдгээр шалтгааны улмаас энэ салбарын нийт алдагдал 67.8 тэрбум, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ороогүйгээр балансын алдагдал 92.0 тэрбум төгрөгт хүрчээ.

Дээрээс нь, үр ашиг багатай энэ салбарын компаниудын засаглал муу. Компанийн засаглалыг сайжруулж, мэргэжлийн чадварлаг удирдлага, хүний нөөцөөр хангах нь чухал байгааг аудитын баг онцолсон. Тодруулбал, компаниудын хувьцаа эзэмшигч, ТУЗ сайн засаглалыг бий болгож, үйл ажиллагааны зохион байгуулалтаа дээшлүүлж, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Үүнээс гадна Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний 30 гаруй барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон бөгөөд эдгээр эх үүсвэрүүд ашиглалтад ороогүй байна.  Эдгээр эх үүсвэр ашиглалтад орж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлбэл одоогийн мөрдөгдөж буй дэмжих тариф болох 23.79 төг/кВт.ц дээр 113.78 төг/кВт.ц-аар нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй байна.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, СЭХ-ний үүсвэрүүд нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний үнийг бууруулсан ч ам.доллароор илэрхийлсэн хэвээр байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсгийг зөрчсөн байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, хэрэглэгчдэд хүргэхийн хэрээр өндөр үнэтэй ногоон эрчим хүч нь хэрэглэгчдэд төдийгүй дотоодын эрчим хүчний системийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын санхүү эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх зэрэг эрсдэлтэй байгаа аж.

Эцэст нь, Аудитын тайланд “хууль дээдлэх” зарчим алдагдсанаас эрчим хүчний салбарын урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй, үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй  байна гэж дүгнэсэн байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжид амин чухал хэрэгтэй, улсын хөгжлийн цохилох зүрх болсон эрчим хүчний салбарт хүлээгдэж буй зохицуулалт, өөрчлөлтийг цаг алдалгүй хийх шаардлага үүсээд байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    5 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    25 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    26 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    27 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 49 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 11 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 15 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 59 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 47 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 21 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 25 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 33 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 40 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 7 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 53 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК