зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсад биржийн бус зах зээлийн арилжааг эхлүүллээ

2021-9-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсад биржийн бус зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэх цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Жайка Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон юм.

УИХ, Засгийн газраас санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ тутамд үүсч байгаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин, хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж, бодлого, зохицуулалтаа чиглүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд ч Сангийн яам, мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтайгаа хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлд тодорхой ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд амжилттай нэвтрүүллээ. Үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бий болгосон. Мөн өнөөдрийн арга хэмжээ буюу биржийн бус зах зээлийн суурь эрх зүйн орчинг бүрдүүлж, ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цан цохих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар биржийн бус зах зээл хөгжих эхлэл тавигдсаныг Та бүхэн мэднэ. Энэ журмаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхийг олгосон нь өөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж төрийн зүгээс зарим чиг үүргээ шилжүүлж буй томоохон алхам юм.

Ингэснээр олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээлийг Хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хөгжүүлэх, биржийн бус зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий боллоо.

Ийнхүү биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлснээр компанийн хаалттай өрийн хэрэгслийг зохицуулсан хууль, эрх зүйн нарийвчилсан зохицуулалт бий болохын зэрэгцээ компанийн хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх суурь тавигдаж, компаниудын зүгээс ч үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэх, мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн зах зээл бий болох, ил тод нээлттэй мэдээлэл, хяналтын тогтолцоо бүрдэх зэрэг олон давуу талтай...” гэдгийг онцолсон юм.

Энэ сарын 3-ны байдлаар үнэт цаас гаргагчийн 16.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5 хаалттай бондын захиалга амжилттай биелж, анхдагч зах зээлийн захиалга хаагдсан. Харин эдгээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа нь өнөөдөр ийнхүү эхэлснээр компаниудын бондын хөрвөх чадвар сайжрах, өмчлөх эрхийн бүртгэл шилжих, арилжих боломж Монголын хөрөнгийн зах зээл дээр бий боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    4 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    17 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    25 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    37 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    38 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    39 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    2 цаг 1 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 23 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 27 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 11 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 59 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 33 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 37 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 45 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 50 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 52 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 19 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 5 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК