зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Рассел Уэстбрүүк 182 удаа трипл-дабл хийж дээд амжилт тогтоолоо

2021-5-11
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Рассел Уэстбрүүк III нь 1988 оны 11-р сарын 12-нд АНУ-ын Калифорни мужийн “Long Beach” хотод мэндэлсэн.

БАРИМТ 2

Ам бүл дөрвүүлээ байсан бөгөөд түүний төрсөн дүүг нь Рейнард Уэстрбрүүк гэдэг бөгөөд коллежийнхаа хөлбөмбөгийн багт тоглодог байсан.

БАРИМТ 3

Тэрээр багаасаа дундаж өндөртэй мөн үсрэлт сайтай байгаагүй тул анхныхаa тохолтыг нэлээн хожуу буюу 17 насандаа маш их бэлтгэл сургуулилтын эцэст гүйцэтгэж байсан.

БАРИМТ 4

Тэр хэзээ ч нэг өмссөн хувцаснуудаа дахин давтаж хослуулан өмсдөггүй. Загварын маш өндөр мэдрэмжтэй нэгэн.

БАРИМТ 5

Ахлах сургуульд байхаасаа л “Яагаад үгүй гэж?” гэх үгээр өөрийгөө зоригжуулдаг байсан бөгөөд 2012 онд эрх нь хязгаарлагдмал хүүхдүүдийг зоригжуулах, нийгэмд дуу хоолойг нь хүргэх зорилготой “Яагаад үгүй гэж?” гэх санг үүсгэн байгуулсан. Мөн хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцдог.

БАРИМТ 6

Хоёр өөр бугуйны кист зүүж тоглодог бөгөөд эхнийх нь “Яагаад үгүй гэж?” гэх үгтэй байдаг. Нөгөө нь “KB3” гэсэн бичигтэй байдаг. Кистнээс гадна пүүзэн дээрээ тус үсгүүдийг бичүүлсэн байдаг бөгөөд үүний учир нь түүний хамгийн сайн найзыг Хелси Баррс III гэдэг байсан бөгөөд хамтдаа НБЭ-д орох амлалт бие биендээ өгөөд коллежийн сонгон шалгаруулалтад орсон боловч тус тоглолтын үеэр Хелси Баррсын зүрх зогсож нас барсан харамсалтай үйл явдал тохиолдож байжээ. Улмаар түүний дурсгалыг хүндэтгэн мөн амлалтаа биелүүлэн үргэлж найзтайгаа хамт талбайд гардаг.

БАРИМТ 7

2008 оны драфтын 1-р тойргийн дөрөвдүгээр сонголтоор Сиаттл СүпэрСоникс багт очсон нь тус багийн хувьд хамгийн сүүлчийн драфтын сугалааны (эхний 14 доторх сонголтууд) сонголт болж байсан. Учир нь уг үйл явдлаас зургаан хоногийн дараа тус баг Оклахома хот руу нүүж нэрээ Оклахома сити Тандер болгон өөрчилсөн.

БАРИМТ 8

NBA-д орохынхоо өмнө UCLA-д хоёр жилийн турш харьялалтай байсан бөгөөд эхний улиралдаа ихэвчлэн сэлгээнд суудаг байсан ч дараа жил нь тус багийн гарааны холбогч болох та бидний сайн мэдэх Даррэн Коллисон хүнд бэртэл авсан тул түүний оронд гарааны холбогч болсноор үзүүлэлт нь огцом өсөж (12.7 оноо, 3.9 самбар, 4.7 дамжуулалт, 6 бөмбөг таслалт) NBA-гийн драфтад нэрээ өгөхөөр шийдсэн.

БАРИМТ 9

Түүнийг загварын өндөр мэдрэмжтэй гэж хэлж байсанчлан түүнд 2014 онд байгуулагдсан “Westbrook Frames” гэх нарны шилний компани байдаг.

БАРИМТ 10

Коллежид байхдаа эхнэр болох Нина Эрлтэйгээ (эмэгтэйчүүдийн багийн тоглогч байсан) танилцаж тэр үеэс эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2017 онд Ноа Руссел Уэстбрүүк (хүү), 2018 онд Скай Уэстбрүүк болон Джордин Уэстрбүүк (ихэр охид) нар мэндэлсэн.

БАРИМТ 11

NBA-ийн тоглогчдоос түүний хамгийн дургүй тоглогч нь Лос Анжелес Клипперс багийн хамгаалагч Патрик Бэвэрли юм. Учир нь 2013 оны Плэй-оффын эхний цувралд Патрик Бэвэрли түүний баруун өвдгийг хүнд бэртээж цувралд бүр мөсөн тоглох боломжгүй болгож байсан. Улмаар тус цувралд Оклахома сити Тандер баг 4:2 харьцаатай ялагдал хүлээсэн.

БАРИМТ 12

Рүүки улирлаасаа эхлэн трипл-даблийг үзүүлж эхэлсэн бөгөөд тус улиралдаа рүүки нарын нэгдүгээр багт 15.3 оноо, 5.3 дамжуулалт, 4.9 самбар, 3 бөмбөг таслалт дундчилсан амжилттай нэрлэгдсэн. Түүнтэй цуг та бүхний сайн таних  Дэррик Рөүз болон Брүүк Лопез нар хамт нэрлэгдэж байсан.

БАРИМТ 13

Тэрээр дунд, ахлах сургуульдаа зөвхөн сагсанбөмбөг тоглодоггүй байсан бөгөөд америк хөлбөмбөг, бэйсбалл, теннис зэрэг спортуудаар хичээллэдэг байсан.

БАРИМТ 14

Түүний хамгийн дуртай дугаар бол 4 бөгөөд ахлах сургуульдаа тус дугаарыг өмсөн тоглодог байсан ч коллежийн багт орох үед тус дугаар эзэнтэй байсан тул коллеж бол шинэ зүйлийн эхлэл гэсэн бэлгэдлээр 0 дугаарыг сонгон авсан ба NBA-д орохдоо ч мөн адилаар 0 дугаарыг сонгосон.

БАРИМТ 15

Бэлтгэлийн цагаасаа хэзээ ч хоцорч байгаагүй цагийг маш чанга баримталдаг нэгэн. Бөмбөг шидэхээс бусдыг зүүн гараараа хийдэг солгой гартай нэгэн юм. Бөмбөгийг баруун гараараа шиддэг нь түүнийг хоёр гараа ижил төвшинд ашиглах чадвартай цөөн хэдхэн хүмүүсийн нэг болгодог.

БАРИМТ 16

Бусад багуудын хоорондоо хийж буй тоглолтуудыг хэзээ ч үздэггүй бөгөөд зөвхөн өөрийнхөө тоглолтуудыг л давтаж үздэг байна. Мөн улирлын дараа өөрийнхөө бүх техникийн алдаануудыг давтан үзэж өөрийгөө ямар тэнэг байсан бэ гэдгээ ухаардаг.

БАРИМТ 17

Тэрээр маш ухаантай бөгөөд ахлах сургуулиа төгсөх жилдээ Стэнфордын их сургуулиас спортын бус академик тэтгэлэг хүлээн авч байсан. Мөн түүний хамгийн дуртай хичээл нь математик юм.

БАРИМТ 18

Тоглолт бүрийнхээ өмнө жимсний чанамал болон самрын тостой талх иддэгээс гадна 20 секунд байсан ч хамаагүй эцэг эх рүүгээ үргэлж залгадаг.

БАРИМТ 19

Түүний хамгийн дуртай спортын баг нь америк хөлбөмбөгийн “Даллас Ковбойс” юм.

БАРИМТ 20

Сахал хочит Жэймс Харден нь хоёр өөр багт түүний хамтрагч байсан гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгвэл Рассел Уэстбрүүк сахлаа нэг ч удаа хусаж үзээгүй.

БАРИМТ 21

Сурвалжлагчидтай ярилцаж байх үед түүнээс хариулахыг хүсэхгүй байгаа асуултыг нь асуувал нүдээ маш хурдан олон удаа цавчиж дургүйцлээ илэрхийлдэг.  Түүний тоглолтынхоо өмнө хийдэг олон зүйлсийн нэг нь Кэти Пэрри болон Тейлор Свифтын дуунуудыг сонсох юм.

БАРИМТ 22

2011-2012 оны улиралд NBA-гийн шувтаргын тоглолтод шалгарч чадсан боловч Миами Хит батг 4:1 харьцаатай ялагдаж байсан. Тэр жилдээ Лондонгийн олимпод АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар оролцож түрүүлсэн.

БАРИМТ 23

Түүний нийт шагналуудыг дурдбал: 2017 оны лигийн үнэ цэнэтэй тоглогч, есөн удаагийн бүх одод, хоёр удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, бүх NBA-гийн нэгдүгээр багт хоёр удаа хоёрдугаар багт таван удаа гуравдугаар багт хоёр удаа сонгогдсон, хоёр удаагийн онооны мөн дамжуулалтын аварга, олимпын аварга, дэлхийн аварга зэрэг орно.

БАРИМТ 24

NBA-гийн түүхэн дэх 191 см-аас намхан хамгийн олон самбар авсан тоглогч. Нийт замналынхаа турш энэ жилийг оруулаад дөрөв дэх улиралдаа трипл-дабль дундчилж байна.

image

Дундаж тоглогчийн хувьд бүтэн тоглолтын турш арван оноо авна гэдэг үнэхээр том сорилт. Харин оноо авалтаас гадна дамжуулалт, самбараас бөмбөг авалтын тоогоо хоёр оронтой тоонд хүргэж трибл дабл хийнэ гэдэг зөвхөн элит зэрэглэлийн тоглогчдыг хийж чадах зүйл юм. Тэгвэл өнөөдөр Вашингтон Визардс багийн холбон тоглогч Рассел Уэстбрүүк Атланта Хавкс багийн эсрэг замналынхаа 182 дахь трибл даблыг толилуулснаар тэртээх 1974 онд тогтоогдож байсан Оскар Робертсоны амжилтыг эвдэж далан дөрвөн жилийн түүхтэй НБЭ-ийн нэгэн төгс амжилтыг тогтоолоо. Ийм учир та бүхэн Рассел Уэстбрүүкийн 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    1 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    23 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    34 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    35 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    36 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 58 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 20 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 25 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 8 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 56 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 6 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 30 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 34 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 42 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 49 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 16 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 3 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК