Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.
Хуулийн төсөлд шүүгчээр өөрийн хүсэлтээр чөлөөлөглөх хүсэлт өгсөн хүнийг хоёр жилээр, өндөр насны тэтгэвэртээ гарсан шүүгчийг өмгөөлөл эрхлэхийг хориглох заалт оруулжээ. Мөн шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх, хэргийн ачааллыг тэнцвэржүүлэх талаар процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ажиллаж байгаа аж. хэрэг маргааны давхардлыг арилгахад анхаарч ажиллах талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцоллоо.
Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн багц хуулийн танилцуулгын талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд танилцууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруу хүнийг барьж хорилоо гэж мэдлээ. Ерөнхийлөгч бүх аймагт уулзалт хийж байгаа. уулзалт бүрт иргэд тэр гэмгүй хоёр хүнийг суллаж болдоггүй юм уу гэдэг. Үнэхээр болохгүй байна. Ийм учраас иргэд энэ шүүх байгууллагад итгэхгүй байна" гэсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (4)