Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд хуралдаж эхэлсэн ээлжит бус чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулж, хуралдсан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр Соёлын сайд С.Чулуун нэгэн ноцтой баримтыг дэлгэлээ.
Тэрбээр "Бид өөрсдөө боломжтой болчихвол гадагшаа өв соёлоо алдахгүй. 1990 оноос хойш олон дурсгал гадагшаа гарсан байна. Үндэсний музей гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн дурсгалаа алдсан байна. Хулгайлсан хүн нь хариуцлага хүлээдэггүй, шагнал аваад явж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд бүрэн тооллого хийсэн" гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)