зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ховдын тойрогт хар даруулсан Д.Батцогт гэж хэн бэ

2019-5-09
0
ЖИРГЭХ

Баримт 1.

1968 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн.

Баримт 2.

1986 онд Ховд аймгийн 10 жилийн 1 сургууль, 1992 онд Москва хотын Усны Аж Ахуйн Дээд Сургууль, 1998 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, 2001онд Лондонгийн Стэнтон коллежийг төгссөн, усны инженер, эдийн засагч банк санхүүч мэргэжилтэй.

Баримт 3.

"Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны тэргүүн байхдаа олонд танигдсан тэрээр 2012-2016 онд “Шударга ёс эвсэл”-ээс МҮАН-аас нэр дэвшин Ховд аймгаас сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

Баримт 4.

Тэрбээр УИХ-ын гишүүн, С.Бямбацогттой баз.

Баримт 5.

2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин, баз, хүргэн С.Бямбацогттойгоо өрсөлдсөн ч ялагдсан.

Баримт 6.

Тэрбээр УИХ-ын гишүүн С.Бямбацогттой баз, хүргэн хэмээн явдаг ч сонгууль бүрээр түүнтэй өрсөлддөг нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл бий болгосон улс төрийн зарчим гэлтэй. Үүгээрээ улс төрд мөнхийн найз, дайсан байхгүй зөвхөн мөнхийн эрх ашиг байдаг гэсэн үгийн агуулгыг Д.Батцогт дарга хамгийн сайн илэрхийлдэг хүний нэг байж мэдэх.

Баримт 7.

2016 оны сонгуулийн үеэр Ховдод нэгэн дуулиант үйл явдал болсон нь гишүүн асан Д.Батцогттой холбогддог. УИХ-ын сонгуулийн 35-р тойрогт нэр дэвшигч С.Бямбацогтын нэрийг татуулах зорилгоор зохиомлоор мөнгө тараалгаж, түүнийгээ баримтжуулах гэсэн оролдлогыг АН-аас нэр дэвшигч Д.Батцогтын штабаас хийсэн тухай мэдээлэл гарч байв.

Баримт 8.

Үүнийг нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Д.Батцогт С.Бямбацогтыг татуулахын тулд шадар ухуулгачдыг нь авлигадахыг оролдсон байна. Эрх мэдлийн төлөө ийн улайрснаасаа болж Батцогт гишүүн 5-10 жилийн хорих ял авах нөхцөл байдал үүслээ” хэмээн жиргэж байсан юм.

Баримт 9.

2016 онд баз С.Бямбацогтод ялагдсан тэрбээр АН-ын даргын зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Баримт 10.

Энэ тухайгаа “Сонгинохайрхан дүүргийн АН-ын олон ч гишүүнээс, “М.Чинболд даргыг солихгүй бол болохгүй нь, бид ялмаар байна” гэдэг гомдол төв намд ирсэн байсан. Сонгинохайрханы АН бол дүүргийнхээ сонгуульд хэзээ ч ялж үзээгүй нам. Тиймээс энд очиж ажиллах даалгаврыг намын даргаас авсан” гэсэн юм.

Баримт 11.

Түүнчлэн “Ний нуугүй хэлэхэд би энэ ажлыг нэг их хүсч, дурлаж очсон юм биш шүү. Тэгээд яахав, намын даалгавраар хэрэгтэй газарт нь хэрэгтэй цаг үед нь очлоо. Дүүргийн намын гишүүд намайг сайхан хүлээж авч байгаа. Энд өөрчлөлт хэрэгтэй байсан гэдэг нь ч нотлогдож байна. Ажил маань жигдрэх тал руугаа орж байна” хэмээн тайлбар өгчээ. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо хоёр хуваагдаад байгаа юм.

Баримт 12.

Намын дарга С.Эрдэнийн дэмжлэгтэйгээр дүүргийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон Д.Батцогт “М.Чинболдыг өмнө нь Намын үндсэн дүрэм зөрчиж сонгосон байна гэдэг дүгнэлт гарчихсан байсан шүү дээ. Энэ нь нэгдүгээрт өрсөлдөөнгүйгээр сонгосон. Хоёрдугаарт 2012-2016 онд Засаг дарга хийж байсан мөртлөө намаа том сонгуульд ялагдуулсан гэх мэт гомдлыг намын гишүүдийн зүгээс Үндсэн дүрмийн хороонд тавьсан байсан. Тэр дагуу л гарсан шийдвэр. Тэгэхээр булааж авсан гэдэг ойлголт өрөөсгөл шүү” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.

Баримт 13.

330-340 мянган хүн амтай, монголын нийт хүн амын бараг 11 хувь нь амьдардаг, 32 хороотой Сонгинохайрхан дүүргий талаар тэрбээр “Нийслэлийн хөгжил хорооноосоо эхэлдэг. ХХI зуун гарчихаад байхад хороонд хөрс, агаарын бохирдол, утаатай тэмцэх ажлыг сайжруулахад төр засгийн бодлого, дэмжлэг туслалцаа мэдээж хэрэгтэй. Дээрээс нь иргэдийн өөрсдийнх нь оролцоо, чиг хандлагыг өөрчлөх нь чухал байна” гэв байв.

Баримт 14.

Намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараа “Иргэдтэйгээ нийлж байж энэ асуудлыг шийдэх боломж байгаа. Энэ чиглэл рүү томоохон судалгаа, төлөвлөлтүүдийг хийж бусад намаас, ялангуяа эрх баригчдаас ялгаатай сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлогыг гаргана. Ингэж байж энэ дүүрэгт амжилт үзүүлнэ гэж харж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Баримт 15.

Нийслэлийн сонгогчдын дийлэнх хувийг бүрдүүлдэг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороо 2020 оны сонгууль болоход жил хүрэхгүй хугацааны өмнө албан ёсны даргаа огцруулж үүрэг гүйцэтгэгчээр тус дүүрэгт төдийлөн танигдаагүй Д.Батцогтыг, С.Эрдэнийн дэмжлэг, шийдвэрийн хүрээнд томилсон нь 2016 оны сонгуулийн ялагдлаа давтлаа хэмээн шүүмжлэх хүн олон байгаа юм.

Баримт 16.

“Сонгинохайрхан дүүрэгт МАН мундаг, хүчтэйдээ ялаад байсан гэж бодохгүй байгаа. Харин АН дотроо дандаа хагаралтай байсан. Нэг хэсэг хоёр тамгатай, хоёр намтай шахуу болчихсон, эв нэгдэлгүй, нэгнээ дэгээдэж унагадаг байсан учраас тэнд дандаа ялагдаж байсан” хэмээн ярьсан нь АН-д эв нэгдэл гэхээсээ даргын үзэмж чухал болсныг харуулж байх шиг.

Баримт 17.

“Би намын даргын зөвлөхөөр гурван жил ажиллаж байна. Намын шинэчлэл сайн явж байгаа” хэмээсэн нь түүнийг АН-ын дарга С.Эрдэнэтэй хэр ойр хүн болохыг илтгэх мэт.

Баримт 18.

Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад удаагүй тэрбээр “АН-д цаашдаа гишүүдгүйгээр явдаг улс төрийн карьер гэж байхгүй болно. Өөрөөр хэлбэл, гишүүд гэдэг УИХ-д нэр дэвшигчийг хэн бэ гэдгийг танина, ард иргэдийн дунд хэр үнэлгээ авахыг нь мэднэ. Намын гишүүд үүнд баяртай байгаа” гэжээ.

Баримт 19.

Мөн тэрбээр “Хэзээ ҮЗХ-ны гишүүд биднийг тоож ирдэг байсан юм” гэдэг байсан. Одоо ҮЗХ-ны гишүүд өөрсдөө мөнгөө гаргаад гишүүдээ чадавхижуулах, мэдээлэлжүүлэх, дэмжих тал дээр эргээд ажиллаад эхэлж байна. Энэ өөрчлөлт урт хугацаандаа маш зөв төлөвшил болно” ярьсан ч дүүрэгтээ танигдаагүй хүний хувьд ирэх сонгуульд гишүүдээсээ дэмжлэг хүлээх эсэх нь эргэлзээтэй.

Баримт 20. 

“Нам гэхээр л дандаа албан тушаалын хэрүүл ярьж байдаг биш, харин хөгжлийн бодлого ярьдаг газар байх ёстой гэж бодож байгаа” гэдгийг тэрбээр онцолсон ч Ховдын харьяалалтай эрхмийг Сонгинохайрхан дүүргийг намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь шинэчлэл гэхээсээ албан тушаалын ашиг сонирхлыг хөндсөн мэт.

Баримт 21.

МҮАН-ын гишүүнчлэлтэй явсан тэрбээр намаасаа өрх тусгаарлаж АН-ын харьяалалтай болсон удаатай. Улмаар АН-ын дарга С.Эрдэнийн тэргүүлдэг “Шонхор” фракц руу буурь сэлгэсэн юм. Энэ тухайгаа “АН-ыг фракцууд нь хуваагаад авчихсан байсан гэж. Одоо фракц гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэхээр ҮБХ дээр кноп тоолох ямар ч шаардлагагүй болчихсон” хэмээн ярьжээ.

Баримт 22.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахад “Шударга ёс эвсэл”-ийн квотоор УИХ-ын гишүүн болсон Д.Батцогт дэмжиж кноп дарсан нь хожим түүнийг АН-д, тэр дундаа С.Эрдэнэтэй ойр болох эхлэлийг тавьсан байдаг.

Баримт 23.

Тэрбээр МҮАН-аас өрх тусгаарлах болсон шалтгаанаа гишүүдтэйгээ олон асуудлаар санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон хэмээн тайлбарласан юм.  Харин  “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Түүний хувьд Шударга ёс эвслийн бүлгээс л гарч байгаагаас биш өөр намд элсэхгүй, МҮАН-д хэвээрээ үлдэнэ гэсэн” хэмээн мэдээллийг үгүйсгэж байсан юм.

Баримт 24.

Д.Батцогт нь Сонгинохайрханы намын хорооны даргын түр орлон гүйцэтгэгч болсноос харахад ирэх сонгуулиар тус дүүргээс нэр дэвших магадлал нь өндөр. Учир нь, гишүүн С.Бямбацогттой 2016 онд Ховдод өрсөлдөхдөө хийсэн үйлдэл нь түүнд сөрөг оноо болж тэнд дахин нэр дэвших эрхгүй болгосон байж мэдэх.

image

24 баримт энэ удаад Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаад удаагүй байгаа Д.Батцогтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.14.36.6)
    Бямбацогтын ухуулагчийг худалдаж авах оролдлого хийсэн нь бичлэгээр нотлогдож баларсан хүн юм. Бямбацогтын өмнөөс мөнгө тараа, бичлэгээр баримтжуул, өөрийнхээ сонгогчдыг урвуул гэдэг нөхцөл тавиад Ланд круйзер 200 ав гэж ятгасан даа. Ийм хүнийг сонгочихгүй байлгүй дээ.
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Irgen (124.158.124.185)
    Ard tumend helhed odoo ene met huuchin songogdoj baisan bidnii munguur ovoo bayajsan nuhduudiig dahin songoh hereggui shu. Bid ers shinchleliig hiij erch huchtei zaluu humuusiig songoh heregtei. Iim sandaliin bugnuudiig buu songooroi.
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Irgen (124.158.124.185)
    Odoo ene davarsan medrel muutai yumnuudiig dahin buu songooroi. Yu ch hiij chadahgui dargiin henee tussan teneg malnuud. Ih goridoj bh shiv.
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.109.44)
    taarsan 2 baz nerteiluivriin garuud byambatsogt genyy byyr lalar
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • СХД-ийн иргэн (103.212.116.88)
    манай дүүргээс гарна гэж бодож байгаа бол лөөлөө шүү, эртхэн тэр ховдоо бараадаарай, тэндээ ялна уу ялагдана уу маниуст падлийгүй, хогийн гарууд. базууд гэнэ ээ яахаараа ийм байдаг байна аа
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • paradise (103.10.20.34)
    Ovo yum yarij songogdood barag yum hiigegui hun
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.42.156)
    Нам дамжсан улс төрийн янхан
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • дээгvv (202.9.42.65)
    Таарсан 2 баз. Яндан Бямбацогт нь тендэрчин концесиин луйварчин хогийн гар.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • хэхэ (139.5.219.101)
    ХАР ЛУЙВАРЧИН
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.212.116.60)
    Энхсайхан,Эрдэнэ,Элбэгээ,Энхболд.Ми,Энхбаяр.Н нарын бөгс долоосоор байгаад шоргоолж идэштэн шиг урт нарийн хэлтэй болцон. Түүгээр сүврүү нь хийж сордог болжээ,бузартаа заваанаа.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (121.57.8.110)
    tsaashaa
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • СУУРИН ТУРШУУЛ (88.208.220.118)
    УРВАГЧ УРВАГЧ МУУХАЙ ХҮН ШҮҮ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Гишүүн (202.126.89.252)
    Эрдэнэ вангийн өгсний алчуур гэхээр ямар хүн болох нь тодорхой...
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Схд 6 хороо (202.179.24.224)
    Батцогтоо чи ховд руугаа зайл. Базаахгүй түүх намтартай хүн байна.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Zochin (66.181.178.23)
    Tolgoigvi hvn
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.43.0)
    хоёр баз цогтууд дэмий олонд муугаар танигдсан хүмүүс зүгээр тайван аж ахуйгаа өөрсдийн хүчээр хийж яв амь төрийн ажилаа салгаж хий та нар ямар хоомон хоночих гээд байгаа биш овоо юм амжуулж аваа биз одоо амин чухал шудрага хүн улс орон ард түмэнд хэрэгтэй байна одоо болсон шуналаа тат юуч болох юм билээ бүх зүйл өөрчлөгдөж байгаа алтан үе чинь дууссан гэж бодож байна шүү анхаар нутагын ах чинь
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • нямка (103.9.89.186)
    СОНГИНООС ЗАЙЛСАН НЬ ДЭЭРШҮҮ ЮУ НЭР ДЭВШИХ ЭНЭ ХОВДЫН НӨХӨДҮҮД ИЧИХГҮЙ ЮМАА
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.184.242)
    олон хувирч чаддаг муухай нүүрний арьс байхгүй хүн
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.95.158)
    Урвагч нарт итгэхгүй.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    1 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    22 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    34 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    35 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    36 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 58 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 20 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 25 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 8 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 56 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 6 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 30 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 34 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 42 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 49 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 16 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 3 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК