зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн тэргүүнүүдэд шадарласан түшээ

2018-1-24
0
ЖИРГЭХ

 

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга  Ё.Баатарбилэгийн талаархи “24 баримт"-ыг уншигч танд хүргэж байна.

 

БАРИМТ 1.   Ёндонпэрэнлэй Баатарбилэг Архангай аймгийн уугуул.

 

БАРИМТ 2.  Түүнийг эгэл ардын хүү гэж хэлж болно. Аав Ж.Ёндонпэрэнлэй нь дэлгүүрт манаач, ээж П.Чимэдрэгзэн нь дэлгүүрийн цэвэрлэгчээр ажиллаж байсан.   

 

БАРИМТ 3. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

 

БАРИМТ 4. Боловсрол мэдлэгийн хувьд боломжийн улстөрч хэмээн дүгнэж болохуйц. МУИС-ийг Түүхч, археологич-антропологич мэргэжлээр төгссөн. Хүн бүхэн эдийн засагч, хуульч болно хэмээн зүтгэх болсон өнөө цагт ховордсон мэргэжил. Тэр бас дажгүй англи хэлтэй гишүүдийн тоонд багтдаг. Ерөнхийлөгчийн институцийг чадавхижуулах чиглэлээр 2006 онд Австри, Төрийн албаны чиглэлээр 2007 онд Тайваньд мэргэжил дээшлүүлсэн бол  англи хэлний дамжааг АНУ-д 2007, 2014 онд дүүргэсэн юм чинь.      

 

БАРИМТ 5. Ё.Баатарбилэг есөн хүүхэдтэй айлын долоо дахь хүү нь. Дээрээ нэг ах, таван эгчтэй, доороо хоёр дүүтэй. Эрхэм гишүүн нэгэн ярилцлагадаа “Би ээжийнхээ өмчний хүүхэд, 37-ных нь жил дээр төрсөн учраас намайг онцгойлон эрхлүүлсэн болов уу ” хэмээн өгүүлсэн байдаг. 

 

БАРИМТ 6. Бага насныхаа тухай “Цэцэрлэг хотынхоо гудамжинд” гүйдэг маатаг” тоглосон шигээ өнгөрүүлсэн.  Нэг айлаас 6-7 хүүхэд гарч ирж тоглохоор чинь манай гудамж хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай шиг л харагддагсан. Гэрийнхээ даалгаврыг  начигнуулчихаад “Тамир” кино театрт кино үзнэ. Мөнгө л олдвол “Дугуй" дэлгүүрээс ном худалдан авч уншдаг хүүхэд  байлаа” хэмээн дурсчээ. 

 

БАРИМТ 7. Эрхэм гишүүн маань онц сурлагатан сурагч  байсан тухайгаа дурссан байдаг ч нэлээд хожим их сургуулийн бараа харсан байх юм.  Хэрэгт дурлах аваас мань эр аравдугаар анги төгссөн жилээ  цэрэгт явжээ. Нөгөөтэйгүүр, түүн шиг бор цэрэг явсан төрийн түшээ хэд байдаг бол гэхээр сонирхолтой тоо гарч мэднэ.   

 

БАРИМТ 8. Түүний хобби бусдаас өвөрмөц.  Орон орны өдөр тутмын сонин цуглуулдаг. Үүнийгээ түүхч мэргэжилтэйгээ холбон тайлбарладаг юм билээ.  Бас шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нээлт бүхий номыг олж уншъя гэвэл Ё.Баатарбилэгт хандахад гэмгүй. Гэрийнх нь номын сангийн ихэнх хувийг энэ төрлийн ном эзэлдэг гэж хэлж болно.

 

БАРИМТ 9. УИХ-ын нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга тэрбээр  өөрийгөө Б.Ширэндэв агсны шавь гэж хэлэх дуртай. Эрхэм академичийг номын багшаа гэж үздэг юм билээ. Ийн хэлэх үндэс бий аж. Энэ тухайгаа “Манай өвөг дээдэс бичгийн хүмүүс байсан. Монголын их хутагтууд дотор өвөөгийн авга ахын нэр байдаг юм. Миний өвөөгийн номын найз нь академич Базарын Ширэндэв гуай. Тэрээр долдугаар ангиа төгсөөд шинэ эргэлтийн бодлого энэ тэр гээд 1929 онд Чулуут суманд хамтралын даргаар очсон байдаг. Тэр үед нь миний өвөө Т.Жамган багийн дарга байсан тул Б.Ширэндэв гуайд тусалж, тэд үерхэж  явсан юм билээ. Тиймээс би 1990 оны дундуур Б.Ширэндэв гуайтай уулзаж, багш шавь болцгоосон.

 

БАРИМТ 10. УИХ-ын гишүүний ажил, амьдралын гарааг ногоон гэрлээр давхин өнгөрөх машинтай зүйрлэж болохоор.  Юу ч мэдэхгүй, танил талгүй хөдөөний хүүд ШУА хэмээх өндөр босготой айлын хаалгыг татах эрх олдоно гэдэг хувь хүний идэвхи зүтгэлээс ихээхэн хамааралтай нь ойлгомжтой.   Эр цэргийн алба хаасан, төлөвшсөн хойноо их сургуульд элссэн болоод тэрүү Ё.Баатарбилэг 18 настай хөвгүүд шиг дарвиж гүйгээгүй нь мэдээж. Энэ утгаараа оюутан болсныхоо хойтон жил МУИС-ийн шилдэг оюутан болсон, шинжлэх ухааны судалгааны “Монголын түүхийн 17 жаран" гэдэг түүхийн он цагийн лавлахыг багшийнхаа дэмжлэгтэйгээр гаргасан нь нэрт эрдэмтэн Б.Чадраа гуайд тоогдсон хэрэг. 

 

БАРИМТ 11. Түүн шиг хоёр төрийн тэргүүнд шадарласан хүн хуруу дарам цөөн. Н.Багабанди, Н.Энхбаяр гэх хоёр том төрийн зүтгэлтнээс их зүйлийг сурсан нь дамжиггүй. Шулуухан хэлэхэд, нөмөр нөөлөгт багтсан ч байж мэднэ, лайг нь үүрэлцсэн байхыг ч үгүйсгэхгүй.   Ямартай ч ШУА-д эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байгаад 2002-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт улстөрийн бодлогын референт, 2005 оны гуравдугаар сараас 2009 он хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шадар туслах бөгөөд ахлах референтээр ажилласан нэгэн.

 

БАРИМТ 12. Улс төрд гэнэт гарч ирсэн түүнийг хэний хүн бэ гэж ирээд л хэсэг шаагисан. Эхэндээ  МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн хэмээдэг байсан ч удалгүй МАН-ын луухаруудын нэг Т.Бадамжунайн  улс төрд сойсон хүлэг гэж ирээд л цоллох болсон. Энэ тухайгаа “Наймайг дөрөвдүгээр курст дөнгөж ороод байж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн албаны зөвлөлийн дарга Цэдэндамбаа гуай утасдаж, “Уулзах хэрэг байна. Ирэхдээ өөрийнхөө ном, бүтээлийг аваад ирээрэй” гэв. Яваад очтол Ерөнхийлөгч Н.Багабандийн Улс төрийн бодлогын зөвлөх Я.Долгоржав “Манайх түүх, уламжлал, ёс заншил хариуцсан референт авах хэрэгтэй байна. Чи оюутан байх хугацаандаа дадлагажигчаар ажиллаач. Боломжтой бол чамайг төгсөхөөр хэсэг хугацаанд харъя” гэхээр нь сонирхолгүй санагдсан тул яваад өгсөн. Сургууль дээр очоод багш нартаа “Ийм санал тавьж байна. Дэмий биз дээ" гэтэл “Юу гэж байгаа юм бэ. Ийм сайхан санал тавьж байхад тийшээгээ яв. Хажуугаар нь хичээлдээ яваад, судалгааны ажлаа хий” гэхээр нь  дадлагажигчаар ажилласан. Би хэнийг ч таньдаггүй байсан. Түүхийн чиглэлээр төгсөх курсийн оюутнуудыг судалсан чинь ном гаргасан, юм бичдэг, судалдаг хүн байна гээд нэлээд судалж байгаад авсан гэдгийг хожим нь хэлсэн. Н.Багабанди даргын наадам, цагаан сар, шинэ жилээр хэлэх үгийнх нь төсөл дээр сууна. Ерөнхийлөгч өөрөө мундаг хүн байсан болохоор өнөө цаасыг чинь улаан цоохор болгоод өгнө. Их ч зүйл сурсан.  Ерөнхийлөгч Н.Багабандийн албаны сүүлийн жил ахлах референт бөгөөд Шадар туслахаар нь ажиллаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль болж Н.Энхбаяр дарга ирж байлаа. “Яах бол” гэж  байж байтал үргэлжлүүлээд ажилла гээд 2009 он хүртэл ажилласан.  Н.Багабанди, Н.Энхбаяр дарга нарын референт, Шадар туслахаар тасралтгүй найман жил ажилласан минь нэр хүндийн хэрэг байв “хэмээсэн байх юм. 

 

БАРИМТ 13. Архангай аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан.  Өөрийнх нь үгээр бол  эл улс төрийн албан тушаал түүнийг улстөрч  болгосон “гэмтэй” аж.  Харин  саарал ордны хонгилд наалдаж хоцорсон ховоор бол  УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг 2008 онд хотоос дагуулан очиж,  намаасаа аймгийн хуралд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн дунд “хор найруулж” байгаад Архангай аймгийн Засаг даргаар томилуулж байсан гэдэг. Түүнийг Чулуут сумын гаралтай болохоор нь нутгийн иргэд л таатай хүлээн авсан гэцгээх  юм билээ. Өдгөө мань хүн Засаг ноён болоогүйсэн бол  ШУА-даа эрдмийнхээ ажлыг хийгээд амар жимэр сууж байх байсан гэнэ.

 

БАРИМТ 14. Тэр өнөөдөр нутгийнхандаа, тойргийнхондоо тоогдохыг юу юунаас дээгүүр тавьж байгаа. Үүний буруу гэж юу байх билээ. Тийм байна хэмээн сонгогчдын итгэлийг хүлээсэн бус уу. Ямартай ч Архангай аймагт элэгний эмийг нийлүүлэх тухайд нэлээд олон хүнтэй ам мурийж, заримтай нь хэвлэлээр үзэлцээд амжсан.

 

БАРИМТ 15.  Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхдаа Хүүхдийн үдийн цайны санаачилга гаргаж, түүнийг шийдсэн. Өөрийнх нь ярилцлагаас иш татав.   Олон хүн  Хүүхдийн үдийн цайг “минийх” хэмээн өмчлөх нь бий. Ё.Баатарбилэг ч тэднээс дутсангүй. 

 

БАРИМТ 16. Тэрбээр АТГ гэх хэцүү нэртэй  байгууллагын  шүүрэн шанаганы нүхээр шүүгдэж үзсэн нөхөр.   Тодруулбал, Засаг даргын ажлаа өгснийхөө  дараахан  түүнийг АТГ- аас дуудаж  шалгасан байдаг. Бүр хорьж, эхнэрийг нь ажлаас халсан удаатай.  Тухайн үед түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байж болзошгүй хэмээн хөвлэлүүд шуугиж байсан ч чухамдаа  Н.Энхбаяр  Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байсантай холбогдуулан шалгасан юм билээ.

 

БАРИМТ 17. Тэрбээр тогтвортой төрийн талаар  үе үе дуугарах нь бий. Энэ талаар “ Өнөөдөр бидэнд тогтвортой төр, засаг хэрэгтэй байна. Гадныхан тэгж харж байгаа. Бизнесийнхэн, иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэх ёстой. Зарим зүйл дээр хурд дутаж байгаа зүйл харагдах л юм” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

 

БАРИМТ 18. Ё.Баатарбилэг гишүүн  Арилжааны банкуудтай  үе үе ширүүн үздэг.  “Арилжааны банк ашгийн төлөө явдаг. Банк тэгж тоглолт хийсэн бол шууд буруутгах аргагүй. Гэхдээ манай үндэсний банкууд эх оронч байх хэрэгтэй л дээ. Тэднийг ашигтай байх боломжийг Монголын төр хангалттай бий болгосон. Гадны банк оруулж ирнэ гэхээр л Монголын банкуудыг дампууруулах нь гээд эсэргүүцдэг. Өөрсдөө болохоор тэнгэрийн хүүтэй, эндээ “даам” гарчихсан. Хүүгийн өрсөлдөөнөөс айгаад  хэдүүлхнээ хуйвалдаад  гурван сая ард түмнийг мөлжөөд суух сонирхолтой болчихсон юм уу гэж хардаж байгаа. Үндэстэн дамнасан улс бүрт байдаг санхүүгийн корпорациуд бий. Тийм банкуудаас яагаад салбараа  оруулж болохгүй гэж. Тэд хадгаламж, арилжааных нь хүүг тогтоогоод өгчихнө. Иймэрхүү байдлаас үүдээд арилжааны банкуудыг би хардаад байгаа юм. Үе үе ингээд эмзэг эдийн засагтай жижиг зах зээлийг савлуулаад байвал яах юм бэ”хэмээн УИХ-ын чуулганы танхимаас  үзэж тарж байсан  түүхтэй.

 

БАРИМТ 19. Казиногийн хууль дээр нэлээд хатуу байр суурьтай  байдаг төрийн түшээдийн нэг. Үүнийгээ “Казино байгууллаа гэхэд хэдэн хүн ирээд тоглох л байх. Монголын эдийн засгийг сэргээнэ гэж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй” гэж тайлбарладаг.

 

Баримт 20. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг. Анхдугаар Үндсэн хууль баталсан энэ өдрийг  Монгол Улсад Бүгд найрамдах засаглал тогтсон  гэж үздэг учраас  тэмдэглэн өнгөрүүлж байхаар  болсон юм.

 

БАРИМТ 21. Их хурлын гишүүн болсон нь Ё.Баатарбилэгийн хувьд  д өөрийн эрх мэдлийн хүрээ, үүрэг хариуцлагын шугамаа судлах боломж нээгдсэн юм байх.  Их хурлын гишүүн гэдэг бол өндөр хариуцлага. Тиймээс Их хурлын гишүүний өндөр нэр хүндтэй, хариуцлагатай суудал дээр эхлээд зөв сууж сурах хэрэгтэй биз дээ гэж тодорхойлсон нь бий.

 

БАРИМТ 22. Ардчиллын луухаруудыг бөхөөр бол тоосондоо булсан улстөрч. Улс төр, албан тушаалын од эр.  Архангай аймагт 1990 оноос хойш  Р.Гончигдорж, Н.Батбаяр, Ж.Мөнхбат гээд  олон том улстөрч төрсөн. Засаг даргаар ажилласан хугацаандаа мань хүн бүгдтэй нь ах дүү явснаа  од нь гийсэн тэр өдөр  хоёр ахыгаа  хийг нь тааруулж байгаад л тонгорчихсон дүү дээ.   

 

БАРИМТ 23. Үнэн, худлыг нь мэдэхгүй ч архангайнхан  төсвийн хөрөнгөөс түүнд 50 саяар байр авч өгч, Ланд 200 машиныг төсвөөс 90 сая, ажлынх нь өрөөг 200 сая төгрөгөөр засварлаж өгсөн гээд баян айлын эрх хүүхэд шиг л эрхлүүлсэн гэх хэл аманд өртсөн байдаг. Мөн Архангай аймагт шилэн кабел тавих нэрийдлээр төсөвлөсөн мөнгийг нь “идчихсэн” юм байх. Цахилгаан холбоон дээр очоод шилэн кабельд холбогдсон эсэхийг шалагахаар “холбодчихсон байна” гээд гараад ирдэг аж. Харин газар дээр нь очоод шалгахаар шилэн кабель байхгүй байдаг гэнэ.  Энэ яриа үнэн бол  Засаг дарга хийж байхдаа л төрийн төсвийн мөнгийг ийнхүү “зохицуулчихдаг” байсан хүн одоо гишүүн болоод юу хийж байгааг хэлж таашгүй юм даа

 

БАРИМТ 24. УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 89 сая 700 мянган төгрөгийн хадгаламжтай. Орон сууц хоёртой. Автомашин байхгүй гэж дурджээ. Оюутан байхдаа эксель маркийн машин унаад давхиж явсан эрийг өдгөө явган таваргаж яваа гэхээр санаанд буухгүй л юм. Эхнэрийнхээ машинд дайгддаг юм болов уу эсвэл УИХ-ын Байнгын хорооны даргын машин байхад гэж үздэг байж ч болох юм.

 

image

Ёндонпэрэнлэй Баатарбилэг Архангай аймгийн уугуул.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Иргэн (202.72.245.198)
    ЗӨВ ШҮҮ, АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ Л ДААЖ АЖИЛЛАДАГ ЮМ ШҮҮ НУТГИЙН ДҮҮ МИНЬ
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.42.5)
    архилогч хүн юм уу? шарил тоногч хүн юм уу? учрыг ойлгосонгүй комментчидоо
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.16.146)
    Булш ухаж өвөрмонгол руу наймаалж баяжсан нөхөр яаж ч өөдлөх билээ өлөн бөөс
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • ОЮУНАА (182.160.4.37)
    ХАРАХАД ТӨЛӨВ ХҮН ҮНЭНЧ АЖИЛЛААРАЙ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ДААГААРАЙ
    2018 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.43)
    Энийг бүгдийг унших тэвчээртэй хүн байна уу
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.159)
    Ахиад унших гэж оролдлоо Өөрөө ийм юм бичээд байгаа юм биш үү
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.159)
    Бүгдийг нь уншиж чадсангүй үнэхээр хэцүү юм Ийм юмнуудыг зайлуулах юмсан даа
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.216.195)
    Орлон тоглоод зогсож байсан нь амьдралынх нь хамгийн том гутамшиг байх уг нь гайгүй халх эр юунч муу найруулагчтай жүжгэнд далдагнаж очиод тоглосон юм харамсмаар
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Энэ чинь нэг хүний орлон тоглогч хийгээд байсан хүү мөн үү дээ.
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.31.91)
    Чулуутынхан л булш бунхантай холбоол байдаг юм оргүы ч яриа биш болоод явцан шүү
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.161.39)
    Энэ нөхрийг ухвал их юм гарч ирнэ дээ. Ямарч гэсэн улс төрд хэрэгтэй хүн биш.
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.27.247)
    Энэ хулгайч Архангай аймагт НЭнхбаяртай ниилж нутгиин өвөг дээдсийн булш бунханг ухаж хөлжсөн жудаггүй нохойн баас
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    Junai hulgaichiin gariin shavi bol adilhan hulgaich l baih daa
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    12 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    20 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    28 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    32 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    33 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    34 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 56 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 18 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 22 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 6 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 54 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 4 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 28 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 32 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 40 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 45 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 47 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 14 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 0 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК