зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах 24 шалтгаан

2017-8-30
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн Засгийн газрын хувь заяаг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. МАН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол энэ тоо ч нэмэгдэж байгаа сурагтай. Тэгвэл гишүүд Засгийн газрыг огцруулах шалтгааныг гишүүд хэрхэн тайлбарлаж буйг 24 баримтаар хүргэж байна. 

 

 

Баримт 1. Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд ижил тэгш олгохгүй байх шийдвэр гаргасан.

 

Баримт 2. Сонгуулийн үеэр Монголын төрд шударга ёсыг тогтооно гэж амлалт өгсөн боловч нэг жилийн дотор хэнд ч хариуцлага тооцоогүй.

 

Баримт 3. Монголбанк, Хөгжлийн банкны асуудалд мөн л хайнга хандлаа.

 

Баримт 4. Оффшорын тухай хууль анх өргөн баригдахдаа оффшорчдыг хамгаалсан хууль болсон. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан.

 

Баримт 5. Засгийн газраас олон хууль тогтоомжийг ард түмний биш цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн баталж шийдвэр гаргалаа. 

 

Баримт 6. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан цагаасаа боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргав.  

 

Баримт 7. Засгийн газрын бодлогын нэгдэлгүй, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд гаргасан.

 

Баримт 8. Цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаатай байсан.

 

Баримт 9. Засгийн газар удаа дараа эрхээ хэтрүүлж Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан учраас огцрох нь зүйтэй.

 

Баримт 10. Ард түмний 70 хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэсэн судалгаа гарсан.

 

Баримт 11. Засгийн газрыг яаралтай өөрчлөхгүй бол 2020 онд МАН ялагдана.

 

Баримт 12. Танил тохой татсан хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд бий болсон Засгийн газар болсон учраас огцрох ёстой.

 

Баримт 13. Засгийн газрын нэр бүхий 4-5 сайд 802.8  тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө нэрийн компани дээр өгсөн.

 

Баримт 14. Хууль, хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, нэр хүндийг нь шавар шавхайтай хутгасан.

 

Баримт 15. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдаж байна.

 

Баримт 16. Монгол Улс дэлхийд нэг хүнд ногдох малын тоо, газар нутгийн хэмжээгээрээ нэгд, байгалийн баялгаараа дэлхийн арван баян улсын нэг атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.

 

Баримт 17. Олон улсаас авсан зээл тусламжинд маш ноцтой шамшигдуулалт бий болсон. Нэг жилийн хугацаанд энэ асуудалтай холбоотой нэг ч хариуцлага тооцсонгүй.

 

Баримт 18. Ард түмний амьдрал хүнд хэвээрээ байхад яахаараа Монгол Улс барьцаанд тавьж авсан зээл хөрөнгүүдийг хувийн компанидаа зарцуулсан.

 

Баримт 19. “60 тэрбум”-ын хэрэг гэж Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Үүний төрийн эсрэг үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс ийм гэмт хэргээс улс төрөө цэвэрлэх цаг нь болсон.

 

Баримт 20. Бид авлигажсан нийгмийг тас цохиж эрүүлжүүлж авахгүй бол ероолгүй, нийгэм, эдийн засгийн хямралт байдал руу жолоодлогогүй унах болно.   

 

Баримт 21. Өнөөдөр эдийн засгийнхаа жолоог олон улсын буюу гадны байгууллагад атгуулчихаад, иргэдийнхээ цалин, тэтгэврийг тавих чадваргүй  болчихоод бид эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж, хувийн ашиг сонирхолдоо зарцуулж байгаа байдалтай эвлэрч болохгүй.

 

Баримт 22. Хууль, улс төр, эрх мэдэлтнүүдийн орооцолдсон санхүүгийн тодорхой дэмжлэгтэй, зорилготой, монголын ард түмний баялагийг цөөхөн хүрээнд хувааж байгаа, хулгайлж, зарцуулж байгаа явдлыг таслах цаг болсон.

 

Баримт 23. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах саналыг сөрөг хүчин бус МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд даргад хүргүүлээд буй.

 

Баримт 24. 2016 оны сонгуульд МАН олонх болж, Мэргэжлийн Засгийн газрыг байгуулсан ч нэг жил гаруйн хугацааны дараа суудал нь ганхаж, огцрох эсэх асуудал яригдаж эхэллээ.

 

24tsag.mn

 

 

image

Мэргэжлийн Засгийн газрын хувь заяаг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. МАН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол энэ тоо ч нэмэгдэж байгаа сурагтай. Тэгвэл гишүүд Засгийн газрыг огцруулах шалтгааныг хэрхэн тайлбарлаж буйг 24 баримтаар хүргэж байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зочин (66.181.183.187)
    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бу
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.183.187)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.183.187)
    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.183.187)
    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.183.187)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.183.187)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.183.187)
    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг хагалан бутаргаж МАН, МАХН болгосон. Одоо МАН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг эрчимтай явуулж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун!!!
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • bod (66.181.160.113)
    tetgeveriin nasiig huuchind ni oruulaagui tsagt ardiin namiin unalt zogsohgui bur duusna shuu
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • bod (66.181.160.113)
    tetgeveriin nasiig huuchind ni oruulaagui tsagt ardiin namiin unalt zogsohgui bur duusna shuu
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Dutuu (202.9.42.45)
    Ard irgediig mergejiliin geh ugeer huurch ajlaa ehelsen
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Тэтгэвэрийн нас нэмсэн гэж нэмэж бичээч.хамгийн мууЗГ.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • ми (103.10.21.81)
    мэргэжлийн засгийн газар ч гэх шиг ураг төрлийн засгын газар гээч эрдэнэбат чинь миеэгийн ураг төрөл гээд байгаан, цаашид үргэлжилэнэээ
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • ми (103.10.21.81)
    мэргэжлийн засгийн газар ч гэх шиг ураг төрлийн засгын газар гээч эрдэнэбат чинь миеэгийн ураг төрөл гээд байгаан, цаашид үргэлжилэнэээ
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Энэ огцруулах гээд байгаа хүмүүс өөрснөө өч төчнөөн жил л дагаж далбаганаа биз дээ, хазайсан дээр нь гэж өөрсдөө бас цэвэрлэгдэж цоо шинэ хүмүүс гаргая МАН-аас.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • хуульч (202.9.43.182)
    Хүүхдийн мөнгийг нийт хүүхэдэд өгөх,, татварыг долоо төрлөөр нэмэхийг УИХ ӨӨРӨӨ ШИЙДВЭР ГАРГАЖ ШИЙДСЭН БИЗ ДЭЭ ??? МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦООТОЙ УЧРААС БУРУУ НЬ ЗАСГИЙН ГАЗАР БАЙДАГ ,,,,,, ПАРЛАМЕНТ НЬ ӨӨРӨӨ БУРУУГАА ХҮЛЭЭДЭГГҮЙ ТУЛ ХЭЗЭЭ Ч ТАРЖ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХАРУЦЛАГА ХҮЛЭЭЖ ИРЭЭГҮЙН БАС НЭГ ҮРГЭЛЖЛЭЛ МӨН БОЛОЙ
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • өндөр насатан (103.10.23.111)
    Хан уул дүүгийн татвар хураагч Батэрдэний Тэлгэр гэдэг заруу Нэг ширхэг оёдолын машинтай түүнээн зах зээлээс хол өөрийн гэртээ тавин хүний онгорой цоорой нөхөж өгдөг сардаа 10 мянган төгрөний орологүй настай хүнээс татвар нэхэж Орлог алга болхоор татвар өгөөд өгсөн татвараа ч ологүй болхоор татвар төлөх мөнгө алга гэхэд Таа заавал төлөх хуультай Төлж чадахгүй бол энэ ажилаа болиод гуйлаг гуй гэж хэлээд яваж байна Ийм төртэй ийм бодтит байдлыг мэдэрдэгүй муухар төрийн арбан хаагчтай болчох гэж дээ Дээгүүрээн хувааж идэж хулгай хийгээд Доогуураа ядарсан иргэдээ дээрэлхэж дээрэмдээд Нам дагсан элдэвийн бөхс долоогч нар хэнхэг тэнгүүд төрийн албаар дүүрээд иим болжээ Төрд арба хашна гэдэг ард түмний иргэдийгээ төлөө бодит байдалыг мэдэрч ажилна гэсэн үг болхоос ухаангүй тэнгэлэхийн нэр биш юм
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.22.121)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    3 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    15 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    24 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    32 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    35 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    36 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    38 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 59 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 21 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 26 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 10 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 57 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 31 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 35 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 43 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 51 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 17 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 4 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК